УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА
2015-10-20 00:00:00
2543
УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА
Улаанбаатар хотын цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн удирдлагуудын хамтарсан зөвлөгөөн боллоо.
Энэ үеэр гэмт хэргийг илрүүлэхэд тулгамдаж байгаа асуудал, тэр дундаа хэргийн газраас илрүүлж байгаа ул мөрний чанарт анхаарах, гэмт хэргийн улмаас хохирсон этгээдийн биед гэмтлийн зэрэг, үхлийн шалтгааныг тогтоох үзлэгийг шуурхай хийх, шинжээч мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах талаар санал солилцсон.
Мөн шаардлагатай ул мөрний сангийн баяжилт хэрхэн хийгдэж байгаа зэрэг байгууллага хоорондын хамтын ажиллагааг харилцан дүгнэж нягт холбоотой ажиллах талаар ярилцсан юм.