en

ХУУЛЬ САХИУЛАХ ИХ СУРГУУЛИЙН 81 ДАХЬ ТӨГСӨЛТ БОЛЛОО.

2015-06-15 01:00:00
5257

ХУУЛЬ САХИУЛАХ ИХ СУРГУУЛИЙН 81 ДАХЬ ТӨГСӨЛТ БОЛЛОО.


-Хууль сахиулахын их сургуулийг 425 сонсогч төгсөж, офицер бүрэлдэхүүнд орж энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа-

Хууль сахиулахын их сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилийн төгсөгчид мэргэжлийн диплом, үнэмлэх, цол, тэмдгээ гардан авах ёслол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Цагдаа" цогцолборт боллоо.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржав төгсөгчдөд хандаж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр “Шинжлэх ухааны шимийг хүртэж, мэдлэг оюунаа хурцлан, ихийг бүтээх хүсэл тэмүүллээр жигүүрлэн буй эрхэм төгсөгч та бүхэн өнөөдөр цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, онцгой байдлын албаны офицерын алтан мөрдэс, боловсролын диплом, энгэрийн тэмдэг гардан авч буй энэ баярт үйл явдлыг тохиолдуулан Хууль сахиулахын их сургуулийн эрдмийн хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа төгсөлтийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Эрдэм мэдлэгт шамдан суралцахыг уриалан дуудсан “Анхны хонх”, ажил үйлс, алдар гавьяа, амьдралд дуудсан “Мөнгөн хонх”-ны дуу, сонсогч цагийн гэнэн, гэгээн өдрүүд нэгэнт ард үлдэж, хууль сахиулах болон аюулгүй байдлыг хангах албаны амаргүй бөгөөд нэн хүндтэй ажилд эх орон, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэх хариуцлагатай цаг мөч шинэхэн офицер, залуу хууль сахиулагч та бүхний өмнө тулж ирээд байна.

Босго өндөр сургуулиа төгсгөж эх орны хэрэгцээт газар ажиллах даалгавар авч буй энэ торгон мөч бол сурч мэдсэнээ дүгнэн цэгнэж ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлөн сонголт хийх нэгээхэн агшин байдаг гэдгийг ухаарах хэрэгтэй юм.

Төгсөлтийн энэхүү цог, жавхлант баярыг та бүхэнтэй хуваалцахын ялдамд боловсролын дипломоо дөнгөж гардан, төрийн албанд хүчин зүтгэхээр сэтгэл шулуудсан эрхэм шавь нартаа ажил, амьдралын алсын моринд дөрөөлж буй энэ цаг дор ирээдүй, хойчийн тань замыг засаж, үүрэг болгож хэлэх үг байна.

Өнөөдөр гадаад дотоод улс, орны хэмжээнд эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал төдийлөн таатай бус, хилийн цагийн байдал хувьсан өөрчлөгдөж, хилийн зөрчил нэмэгдэж, гамшгийн эрсдэл буурахгүй байгаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хамрах хүрээ өргөжиж, шүүх шинжилгээний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй энэ цаг үед эх орон, ард түмнийхээ амар тайвны төлөө төрийн тусгай албанд хүчин зүтгэж, нэр хүндийг нь өндөрт өргөж явах хариуцлагатай үүрэг төгсөгч танд оногдож байна.
Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт этгээдүүдийг нийгмээс тусгаарлах, хүмүүжүүлэх, гамшигтай тэмцэх үйл хэрэгт мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, сонор сэрэмж, оюун ухаан, ихээхэн тэвчээр, тэсвэр хатуужил шаардах өвөрмөц нөхцөл байдал та бүхнийг хүлээж байна.

Иймээс өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулийг ёсчлон биелүүлж, шударга түвшин, шуурхай, хий зайгүй хөдөлмөрлөж, ажлын эрх ашгийг нэн тэргүүнд эрхэмлэж, албандаа хүндэтгэлтэй хандаж ажиллахыг үүрэг болгож байна. Ахмад хүний үгийг сонсож, бусдыг ойлгон мэдэрч, аливаа зүйлд голч, ноён нуруутай, хүлээцтэй хандаж, түмэн олондоо тустай зүйл бүтээж яваарай. Биеэ тоох, сагсуурах, өнгө, мөнгө, архи, тамхи мэтэд дурлах нь төрийн хариуцлагатай албанд нэн харш гэдгийг санаж явахад илүүдэхгүй.

Ажил албандаа олон жил, үр бүтээлтэй зүтгэхийг бодож эрүүл мэнддээ анхаарч, хувийн зохион байгуулалт сайтай байхын сацуу хамт олон, хамтран зүтгэгч нартаа түшигтэй, нөмөр нөөлөгтэй байгаарай. Амаргүй цаг, алжааж ядрах үед өргөсөн тангаргаа бодож, багшийн сургаал номыг эргэн санаж, шадар даргын итгэж даалгасан үүргийг ухамсарлан бие сэтгэлээ хатамжлан захирч өөрийгөө болон бусдыг зоригжуулж явах нь залуу хүний эрхэм нэгэн чанар билээ.
Төрөлх сургууль, багш нартайгаа ямагт холбоотой байж, боловсрол, мэргэжлийнхээ ур чадварыг байнга дээшлүүлж, үргэлж шинийг эрэлхийлэн, өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх их хүсэл тэмүүллээр жигүүрлэж яваарай. Төгсөгч таны ажил үйлс, алдар гавьяа тань Хууль сахиулахын их сургуулийн нэрийн хуудас болж явах учиртай гэдгийг ямагт санаж төрөлх сургуулийнхаа алдар нэрийг цэвэр ариун байлгаж, өндөрт өргөж явах нь чухал юм шүү.

Цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэл болон онцгой байдлын албаны эгнээнд элсэн орж буй залуу ажилтан та бүхэнд дахин баяр хүргэж эрхэм нандин ёс суртахуунтай, уужим саруул ухаан бодол, эрүүл чийрэг бие бялдартай байж, амьдрал тань үргэлж гэрэл гэгээ, баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн бялхаж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Эрхэм шавь таны ажил, амьдралын тань алтан шар зам үргэлж өөдөө байх болтугай. Хууль сахиулахын их сургуулийн яруу алдар мандан бадрах болтугай” гэж хэллээ


Ёслолын үйл ажиллагаанд урилгаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис, ЦЕГ-ын санхүү хангамжийн газрын дарга дэд комиссар Д.Амарсайхан, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, Хил хамгаалах ерөнхий газрын орлогч дарга, хурандаа Ч.Сайнтөр, Хил хамгаалах ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Батбаяр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Г.Туулхүү, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа П.Мөнхгэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, Онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, Онцгой байдлын ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, Онцгой байдлын дэд хурандаа Г.Цацрал, Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, Онцгой байдлын хурандаа Л.Болдбаатар, Бэлтгэл хурандаа Г.Бямбасүрэн, дэслэгч генерал Ш.Арвай, бэлтгэл хурандаа Н.Баатаржав, бэлтгэл хурандаа М.Батаев, элчин сайдын яамдын төлөөлөл болон Их сургуулийн харьяа болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, багш албан хаагч, төгсөгчдийн эцэг, эх, найз нөхөд оролцсон юм.
Их сургуулиа онц төгссөн Б.Соронзонбаатар цагдаагийн ахлах дэслэгч цолоор шагнуулав

Төрөлх сургуулийнхаа түүхийн хуудсанд нэгэн үеийнхэн болж, сур­лага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, спортын амжилтаараа манлайлагч төгсөгчдөө Их сургуулийн зүгээс сайшааж магистр, докторын сургалтад хамрагдах урилгаар мялааж, цаашдын ажил үйлст нь дэмжлэг үзүүлдэг уламжлалтай. Энэ оны төгсөгчдийн хувьд Цагдаагийн ажил-эрх зүй мэргэжлээр төгсөгч Б.Соронзонбаатар цагдаагийн ахлах дэслэгч цол хүртлээ. Ийнхүү Цагдаагийн ажил-эрх зүй мэргэжлээр төгсөгч Б.Соронзонбаатар, Ө.Мишээл, Ц.Хүрэлбаатар, Т.Гантулга, Хилийн алба мэргэжлээр төгсөгч З.Төгсбилэг, Б.Сэргэлэнбат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажил-эрх зүй мэргэжлээр төгсөгч Д.Нямтулга, О.Одбаяр, Онцгой байдлын ажил-эрх зүй мэргэжлээр төгсөгч Л.Булганхангай, Д.Энхтүвшин нарт магистрын сургалтад, Стратеги-тактик, удирдлага мэргэжлээр төгсөгч Н.Мөнх-Итгэл, В.Пүрэвбаасан, Г.Энхболд нарт докторын сургалтад элсэлтийн шалгалтгүйгээр элсэн суралцах урилга гардуулав.
Хууль сахиулахын их сургууль нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй Цагдаа, Хил хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Онцгой байдлын, Шүүхийн шинжилгээний байгууллагын мэргэжлийн боловсролтой хүний нөөцийн 80 гаруй хувийг бэлтгэн гаргадаг. Энэ оны хувьд Хууль сахиулахын их сургуулийн Удирдлагын сургуулийг 24, цагдаагийн ажил-эрх зүй мэргэжлээр 290, хилийн алба мэргэжлээр 26, хилийн аюулгүй байдлын эрх зүй мэргэжлээр 10, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажил-эрх зүй мэргэжлээр 46, Онцгой байдлын ажил-эрх зүй мэргэжлээр 30, нийт 425 сонсогч төгсч, хууль сахиулах болон онцгой байдлын тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад томилогдон ажил үүргээ гүйцэтгэхээр болоод байна.


Түүнчлэн Хууль сахиулахын их сургууль сургалтын чанартаа анхаарч захиалагч агентлагуудтайгаа хамтарч хөтөлбөр, төлөвлөгөөндөө шинэчлэлт хийсэн. Энэ утгаараа Монгол Улсын хэмжээнд хууль сахиулах албаны мэргэжлийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэн, хууль сахиулах салбарын хөгжлийн чиг хандлага, салбар шинжлэх ухааны ололт амжилтад суурилсан, онол, практик хосолсон сургалтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, захиалагч байгууллагуудын ажлын байрны эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг боловсон хүчинг бэлтгэдэг.
Тус их сургууль нь сургалтын технологийн шинэчлэлийн хүрээнд харьяа болон бүрэлдэхүүн сургуулиудад модулын сургалтын технологийг нэвтрүүлэх, клиник сургалт, блок, онлайн буюу зайн сургалтыг нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, онлайн буюу зайн сургалтын технологийг их сургуульд нэвтрүүлсэн. Онлайн сургалтын анхны хичээлийг Удирдлагын сургуулийн багш нарын оролцоотойгоор Монгол Улсын 21 аймгийн хууль сахиулах байгууллагын удирдах ажилтнуудын дунд амжилттай зохион байгуулсан. Төгсөлтийн дараах сургууль англи хэлний онлайн сургалтад Улаанбаатар хотын зарим дүүрэг, тодорхой аймгуудын албан хаагчдыг хамруулсан. Мөн ахисан түвшний сургалтын хөтөлбөр буюу магистрын сургалтын түвшинд мэргэжлийн шинэ анги нээх, хосолсон хөтөлбөрийг Монгол Улсын тэргүүлэх их, дээд сургуулиудтай хамтран хэрэгжүүлж, мэргэжлийн ангиудыг шинээр нээгээд байна. Санхүү эдийн засгийн дээд сургуультай хамтарч, эдийн засгийн аюулгүй байдлын чиглэлээр, Шинжлэх ухаан технологийн их сургуультай мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр магистр бэлтгэх сургалтын тодорхой хэлбэрүүдийг эхлүүллээ. Мөн Хууль сахиулахын их сургуулийн Гадаад хэлний сургалтын багаас “Хууль сахиулах салбарын албан хаагчдад гадаад хэлний боловсрол олгох “TRIO 2015-2020” хөтөлбөрийг боловсруулж зайн сургалтыг хэрэгжүүлж буй билээ" гэж Соёл Хүмүүжил, Олон нийтийн хэлтсээс мэдээллээ

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
0
71
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
69
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
253
253
2026/09/25
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
253
253
2026/09/25
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
253
253
2026/09/25
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
253
253
2026/09/21
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
253
253
2026/09/21
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
253
253
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/09/15
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
253
253
2026/09/15
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
253
253
2026/09/15
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/09/15
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/09/15
Гэр бүлийн тухай хуулиас...
Гэр бүлийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
253
253
2026/09/07
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/02
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
253
253
2026/09/02
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
253
253
2026/08/31
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
0
71
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
69
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
0
55
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
0
59
2026/09/25
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
0
62
2026/09/25
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
0
65
2026/09/25
Миний мөр...
Миний мөр...
0
442
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
0
178
2026/09/21
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
0
278
2026/09/21
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
0
389
2026/09/15
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос