en

ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ХАМБА ЛАМ С.ЧОЙЖАМЦ: ИРГЭДИЙН ХҮНДЛЭЛИЙГ ЦАГДАА ХҮН ДААХ ЁСТОЙ.

2015-01-09 00:00:00
2813

ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН  ХАМБА ЛАМ С.ЧОЙЖАМЦ: ИРГЭДИЙН ХҮНДЛЭЛИЙГ ЦАГДАА ХҮН ДААХ ЁСТОЙ.

 

 

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц гуйтай бид цагдаагийн алба хаагчийн ажил үүргийн талаар ямар бодолтой явдаг талаар уулзаж ярилцлаа. Бидний урилгыг уриалгахан хүлээж авч, нийгмийн дэг журмыг сахиулахын төлөө ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч нарын харилцаа, биеэ авч явах байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай илэн далангүй үнэнийг өгүүлсэн эрхэм хүмүүний яриа та бүхэнд нэгийг бодуулж, хоёрыг санагдуулах болно.

 

Иргэд нь цагдаагаа хүндэтгэж, цагдаа нь энэ хүндлэлийг даадаг хандлага төлөвшчихвөл их тустай

 

Дэлхийн аль ч улсын иргэн цагдаадаа их ивээлтэй, энэрэлтэй, хүндэтгэлтэй ханддаг. Европын орнууд, Энэтхэгээс эхлээд Азийн хэд хэдэн орнуудаар явж үзэхэд цагдаагаа маш их хүндэтгэж, тэр зоргоор нийгмийн булхайтай бузар бусармаг явдлууд дарагдаж байдаг. Ингэхээр иргэн хүн бүрийн эрх чөлөө, эд таваар, амь насыг нь хамгаалж цагдаагаа хүндэтгэхгүй байхаас аргагүй. Монголчуудын маань ухамсарлах ёстой нэг зүйл нь аль ч үеийн цагдаад баярлах ёстой гэж би боддог. Хуучин цагт ч ямар ч үед цагдаа нэгдсэн зохион байгууллалттайгаар ард иргэдээ хамгаалж байсан. Нийслэл хотод л гэхэд нэг сая 300.000 орчим хүн байна. Энэ бүх хүмүүсийг зүгээр сул тавьчих юм бол тайван амгалан байх аргагүй  болно. Бидний сэтгэл амар алхаж яваа бол нийгмийн дэг журмыг сахиулж байгаа цагдаагийн алба хаагч нарын маань ач буян. Ийм учраас цагдаагаа хайрлаж хүндэтгэж, энэ хүн юуны төлөө ингэж зогсож байгаа билээ гэдгийг ард иргэд маань ухамсарлах нь зохистой. Дэвэрсэн даварсан хүмүүс жудаггүй муухайгаар хандаж, цагдаа руу чулуу шидэж, танхайрч байгааг би харсан л даа. Энэ хүн юу ч бодож чадахгүй, ухамсаргүй дорой сэтгэл туссан, өөрийгөө  хянах чадваргүй сэтгэлгээ үүссэн байна даа гэж санагдсан.

Ийм үед монголчууд бидний юм л үрэгддэг. Эд зүйлс шатаж, гуравхан сая хүнээс амь үрэгдээд л...Ямар сайн байхав. Энэ бүхний дэг журмыг сахиулахын төлөө байгаа хүмүүстэйгээ  их эелдэг найрсаг хандлагаар харилцаж, иргэн цагдаа хоёр бие биенээ хүндэтгэж харилцах ёстой. Даанч тэгэхгүй юм даа. Уг нь иргэд нь цагдаагааг хүндэтгэж, цагдаа нь энэ хүндлэлийг даадаг хандлага төлөвшчихвөл их тустай юм даа. Нэг нь бусармаг хэрэг хийж үймээн самуун дэгдээвэл хохирол үүсч,  улс эх орны дэг журам тогтохгүй  алдагдаж сүүлдээ хэн нь буруутай, хэн нь буруугүй юм бол гэмээр эмх замбраагүй байдал үүсдэг. Энэ үед цагдаа л амь хайргүй зохицуулах гээд зогсож байдгийг бид мэднэ шүү дээ.

 

Хамгийн гол нь ерөөсөө хүнд тэр дундаа цагдаа хүнд хамгийн их анхаарч байх ёстой зүйл бол бие юм.

 

Цагдаагаа иргэд нийтээрээ хүндлэж, хүлээж үгийг нь сонсож, иргэдийн хүндлэлийг цагдаа хүн даах ёстой. Цагдаа ариун үүрэг, дүрэмтэй журам, хууль, тангарагтай, ёс журмаа баримтлах чухалтай  хүмүүс шүү дээ. Үүнийгээ их бодож дагаж ажиллах хэрэгтэй юм. Цагдаа, лам бусдаас ялгарах тусгай формтой.

 

 

Лам дээлтэй хонины гуя бариад гудамжинд явж байхад бол зохидоггүй юм шүү дээ./инээв/ Иргэд маань биднээс оюун санаагаараа тодорхой хэмжээний зүй зохистой шаардлага хүлээж байдаг. Лам ч байна уу, цагдаа ч байна уу гараа бариад хөтлөлцчихсөн, за аль эсвэл сугадалцаад  явж байхаар ерөөсөө хүний оюун ухаанд буудаггүй. Иргэд хүлээж авахгүй шүү дээ. Төрийн тусгай алба хаагчийн гэрч болж, хувцас формоор ижилссэн эрхэм зорилготой, үүрэгтэй тийм хүмүүсийг нийгэм их хүлээж харж байдаг. Тэрэнд нь зохицсон үйл ажиллагааг цагдаа хүнээс шаарддаг гэж . Цагдаа нь хувцсаа сайхан өмсөөд, бодол санаа нь цэвэр ариун  чин шударгуу, иргэд маань ухамсартай байхын бол болохгүй бүтэхгүй юм үгүй. Хамгийн гол нь ерөөсөө хүнд тэр дундаа цагдаа хүнд хамгийн их анхаарч байх ёстой зүйл бол бие юм. Бусдыг баривчилдаг, гэмт хэргийг таслан зогсоодог, хүч хэрэглэх хүртэл тусгай эрхээр хангагдсан төрийн тэр их үүргийг гүйцэтгэж байгаа хүн гэдэг утгаараа хандахгүй,  өөртөө хандуулаад, нялзаагаад эхлэх юм бол буруутна. Ялангуяа ямар ч өвчин зовлонгүй ид сайхан 20-н хэдэн настай цагдаа өөрөөрөө гайхуулаад, хэнийг ч байсан цохиод унагана, баривчлана даа гэсэн бодлоор ажиллахаар алдаа гардаг. Би хэнд ч дийлдэхгүй дэглээд өгье гэвэл тэгээд л өнгөрч байгаа юм. Тэрний оронд хүнтэй  зүй зохистойгоор хуулийн дагуу харьцаж, хэлж ойлгуулж, хуулийн дагуу арга хэмжээгээ авна. Энэ хүний ард олон хүмүүсийн эрүүл саруул тайван амьдрах амьдрал байгаа юм гэсэн сэтгэлээр бусдад хандвал зүгээр байх даа гэж боддог. Цагдаа хүний аж амьдралыг ч гэсэн харж явууштай. Заримдаа бас өрөвдөж хайрламаар асуудал их бий.

 

Иргэдийнхээ амар амгалан байдлыг хангахын тулд хэрэг зөрчил гарахаас нь өмнө хамгаалдаг даацтай бодлого манайд үгүйлэгдэж байна шүү дээ.

 

Коммунизмын үе өнөө цагт хоёрт хэд хэдэн том ялгаа байгаа юм. Коммунизмын үед бол ямарваа нэг юмыг хүчээр хийх гэж байдаг.  Энгийн нэг жишээ дурьдахад   Солонгос оронд бол хурдны зам дээр явж байхад жолоочид хандан 20-30 км тутамд  хурд хэмжигч байгаа шүү,  хурдаа хас, хурдаа хас гээд машин дотор нь жижигхээн радиогоор хэлээд байдаг. Коммунист оронд төрсөн миний хувьд тэртэй тэргүй хурдалж байгаа хүнийг хурдлуулж байгаад торгочихгүй дээ гэж бодогдож байх жишээтэй /инээв/. Энэ бол хуучны арга. Тэртэй тэргүй алдаа гаргаж байгаа хүнийг хурдлуулж байгаад цагдаа  торгочихно  шүү дээ гэдэг байсан .

Харин одооны нийгэм бол аль болох аваар осол болохоос урьдчилан сэрэмжлүүлэх учиртай. Ингээд байхаар тэнд солонгос хүний амь нас, эд зүйлс үрэгдэхгүй аваар осол, ажлын чирэгдэл гарахгүй. Хэн хэндээ дарамтгүй энэ байдал тайван байдлыг үүсгэж байна. Иргэдийнхээ амар амгалан байдлыг хангахын тулд хэрэг зөрчил гарахаас нь өмнө хамгаалдаг энэ бодлого манайд үгүйлэгдэж байна шүү дээ.

Үндсэн хуулиндаа хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгмийг бий болгоно гээд заачихсан байгааг ухаарах хэрэгтэй. Хүмүүнлэг энэрэнгүй гэдэг чинь бие биенээ хайрладаг гэсэн үг. Өршөөдөг, хайрладаг, уучилдаг нийгмийг цогцлоохын тулд цагдаа хүн бас бодож л байх ёстой. Харилцан шүтэн барилдлагын үндсэн дээр л бие биенээ хайрладаг болнр. Тэгж чадснаараа бид тайван хоттой болж чадна. Ялангуяа цагдаа хүнд уламжлалт ёс заншлаа мэдэж байх нэн чухал асуудал байна.

 

Хуулиас илүү уламжлалт ёс заншил гэж хүнийг авч явдаг их том зүйл байдаг. Жишээ нь бие биетэйгээ хэрэлддэггүй, дарамталдаггүй, хүнлэг байдал хуулинд хүрэхгүй бүх асуудлыг наана нь их сайхан зөөлрүүлчихдэг. Тиймээс цагдаа хүн хүнтэй сайхан  мэнд мэдчихдэг, биеэ сайхан авч явдаг, хүн руу хараад сайхан инээдэг  байх их чухал. Машиныг түр  зогсоогоод очихдоо л  хөмсгөө зангидаад очих юм бол цаад хүн нь энэ одоо яахын бол намайг баривчлах юм болуу гээд хэрэлдэх гээд л бэлэн байдалд орчихдог. Харин сайхан инээмсэглэж очоод та бичиг баримтаа шалгуулна уу, ямар зөрчил гаргаснаа мэдэж байна уу гээд харьцахаар хүн алдаагаа ойлгоно. Тэр хүнийг доромжлох юм бол доромжилсон, бухимдсан  л хариу авдаг. Энэ нь хүнийг хүндэтгэх юм бол хүндэтгэл танд эргэнэ. Цагдаа хүн хүнд хүндэтгэлтэй хандаад ирэх юм бол байдлыг их тайван, айдас хүйдэсгүй болгоно. Гэхдээ Монголд нэг бололцоогүй тал бий. Өөрийнх нь  хүчнээс илүү газар нутгийг даалгаад ирэхээр ирэхээр яарч давчдсан бухимдсан асуудал гардаг. Хувь хүний ачааллыг ингэж нэмэгдүүлчихээр бас яаж тайван байх билээ дээ. Манай улсын эдийн засагтай холбоотой болоод ирэхээр заримдаа бухимдахаас аргагүй юм даа гэж харагддаг.

 

Нийгмийг соён гэгээрүүлэх шаардлагатай байгаа юм.

 

Цагдаагаа сайхан аав, айл гэрийн эзэн, эзэгтэй талаас нь харахгүй байх явдал бол их хоцрогдсон ойлголт. Цагдаа гэхээр тэнгэрээс бууж ирээд биднийг дарамтлах гээд байгаа хүмүүс биш шүү дээ. Энэ нийгмийг уужуу тайван болгох, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэрэгт орооцолдсон хүмүүсийг хуулийн хүрээнд шалгах байцаах гээд бидний төлөө гэсэн хүнээ ад үзэж болохгүй л дээ. Аваар осолд ороод гар хөл нь энд тэнд үсэрчихсэн, гал гараад, хулгай худал болсон нөхцөл байдал дунд хэн эхэлж очдог билээ дээ. Ажил үүргийн хуваарийг нь харахад  үзэхэд үнэхээр зовлонтой ажил. Нөгөө талаар буянтай ажил шүү дээ. Зовж шаналсан түмнээ аюулаас ангижруулж, дэг журмыг сахиулдаг.  

Лам гэхээр ч ялгаагүй. Их өөд иддэг, улс эх орны дайсан юм шиг боддог. Энэ бол  коммунизмын гажилт. Бид 37 оны лам, цагдаа нар биш шүү дээ.  Энэ  хуучинсаг үзлүүдийг халах хэрэгтэй юм. Монголчууд бие биенээ миний аав ээж, ах дүүсээс ялгаагүй гэсэн байдлаар хайрлаж энэрэх нь чухал. Малчин хүнийг хөдөөний хүн гээд л  гээд л их мууд бодно. Малчдынхаа буянаар бид гэдэс цатгалан, мөр бүтэн амьдарч байна шүү дээ.

Ингээд бодохоор хамгийн түрүүнд нийгмээ  соён гэгээрүүлэх ажил хийх ёстой гэж боддог. Бусдыгаа боддог сэтгэлийг бий болгох хэрэгтэй. Ганцхан хар амиа боддог  хүн бол хэцүү шүү дээ. Хуулиа мэддэг, ёс зүйтэй хүмүүс олон байхын бол нийгэм сайхан болоод л ирнэ. Нөгөө талаар цагдаа хүн ажилаа сайхан хийж, амь насаа ч бас хамгаалах ёстой. Өчнөөн сайхан цагдаа нар албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдаж байгаа тухай кино үзээд их л юм бодогдсон. Хэрэг зөрчил  гарах бас нэг гол зүйл бол уур омог нь ихсээд байна. Би дийлдэхгүй гэсэн сэтгэл шүү дээ. Өөрийнхөө буруу байж би дийлдэхгүй гээд байх буруу шүү дээ. Алсан хүн алуулсан хүн хоёулаа хохирч байна. 2-уулаа хохирохдоо амьд үлдсэн бол улам их хохирно. Шоронд орж амь насаа хохирох гээд өөрийгөө илт давуу хохироож байна. Хайрлаж дурлаад эхнэр хүүхэдтэйгээ хамт сайхан бүтээн байгуулалтыг хараад, бахархаад явж байх ёстой хүн шоронд орчихдог. Энэ нас байтугай хойд насаа хохироодог. Ялсан тал гэж байхгүй дээ. Хоёулаа л хохирдог

 

 

Цагдаад ч гэсэн бясалгал хэрэгтэй.

 

Цагдаа хүнд хамгийн түрүүнд бясалгал хийж өгмөөр санагддаг юм. Өглөө бүр ажилдаа гарахдаа  “Би бол хүний хань хүүгийн аав, жаргалтай сайхан гэр бүлийн эзэн. Одоо би төрийн ажилд гарлаа” гээд залбираад гарах хэрэгтэй. Учир нь гэртээ эхнэр хүүхэдтэйгээ эрхэлж тоглож, найрсаж байсан шигээ ажилдаа хандах юм бол нийгмийн хэв журмыг сахиулж чадахгүй шүү дээ.

Ажилд дээрээ очоод хэрэг зөрчил гаргасан хүмүүстэй албан ёсны харьцаа үүсгэж төрийн хүн болсноо ухамсарлаж ажиллах хэрэгтэй. Байцаахгүй хүлээлгэж хүлээлгээд тамхинд явуулах юмуу албан ёсны биш бусад харьцаа үүсгэхээр буруу үйлддэг хийсэн хүмүүсийн толгой нь мөн буруу ажлаад аа энэ цагдааг ингэж аргалж болох юм байна гэсэн ойлголттой болж, энэ бодолдоо “дасаж” эхэлдэг. . Яг сайхан албан ёсоор, царай төлөв, хувцас эмх цэгцтэй, бичиг цаас маш нандин байх хэрэгтэй л дээ. Цаг хугацаанд нь байцаагаад гарын үсгийг нь зуруулаад эмх цэгцтэй хандаад ном журмаараа байхаар иргэнд хүндлэл төрдөг.

Ингээд өдөржин ажилтай байж байгаад буухдаа би төрийн их нүсэр ажлаас буулаа. Төрийн ажил төрийнхөөрөө дууслаа гээд гэртээ орохийн бол ямар ч асуудал гарахгүй шүү дээ.  Энэ хоёрыг зохицуулаагүй байдлаас болж гэртээ ууртай орж ирээд, байцаагдад байсан хүндээ гаргасан уураа гаргаад, оволзоод байхийн бол гэр бүлийн уур амьсгал таагүй болно. Иймээс цагдаагийн алба хаагч хүн энэ бясалгалыг хийгээд дадчихвал гэр бүлийн амар амгалан юм даа.

 

Бидний ярилцлага цагдаагийн алба хаагчийн зан харилцаагаар эхлээд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, аз жаргалын тухай гэгээн ариун бясалгалын тухай үгээр өндөрлөлөө. Хуучилж суухад үг бүхэн нь үнэ цэнэтэй, үнэнийг өгүүлж, залуу хойч бидэнд сургамжтай сургаалтай сайхан ярилцлага боллоо. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Б.Төгсжаргал

ШИНЭ МЭДЭЭ
Өглөөний мэнд  Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Өглөөний мэнд Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
0
132
2026/08/19
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
226
2026/08/19
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/19
“Оюутан цагдаа” нар ажиллаж байна
“Оюутан цагдаа” нар ажиллаж байна
253
253
2026/08/19
COP17 олон улсын арга хэмжээнд 197 орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцож байна
COP17 олон улсын арга хэмжээнд 197 орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцож байна
253
253
2026/08/19
ЦДЦБ-ын 2026 оны 08 дугаар сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/08/17
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239  дүгээр тогтоолын хавсралтаар баталсан
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм"-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд саналаа өгнө үү.
253
253
2026/08/17
COP17 хурлын хамгаалалт, зохицуулалтад 3142 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
COP17 хурлын хамгаалалт, зохицуулалтад 3142 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
253
253
2026/08/19
Танилцуулга
Танилцуулга
253
253
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
253
253
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
253
253
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
253
253
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
253
253
2026/08/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
253
253
2026/08/12
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
253
253
2026/08/12
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
253
253
2026/08/06
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
253
253
2026/08/04
Өглөөний мэнд  Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Өглөөний мэнд Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
0
132
2026/08/19
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
226
2026/08/19
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
0
111
2026/08/19
“Оюутан цагдаа” нар ажиллаж байна
“Оюутан цагдаа” нар ажиллаж байна
0
153
2026/08/19
COP17 олон улсын арга хэмжээнд 197 орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцож байна
COP17 олон улсын арга хэмжээнд 197 орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцож байна
0
159
2026/08/19
ЦДЦБ-ын 2026 оны 08 дугаар сарын шинэчлэгдсэн төсөв
0
347
2026/08/17
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239  дүгээр тогтоолын хавсралтаар баталсан
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм"-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд саналаа өгнө үү.
0
291
2026/08/17
COP17 хурлын хамгаалалт, зохицуулалтад 3142 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
COP17 хурлын хамгаалалт, зохицуулалтад 3142 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
0
154
2026/08/19
Танилцуулга
Танилцуулга
0
510
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
539
2026/08/14
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос