Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын Ёс зүйн дэд хорооноос Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийг алба хаагчдад сурталчлах зорилгоор “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль-Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүн, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт алба хаагчдад зохион байгууллаа.
Сургалт, уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул оролцож Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр зөвлөмж, ажлын чиглэл өглөө.
Энэ үеэр Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын Ёс зүйн дэд хорооны нарийн бичгийн дарга, цагдаагийн хурандаа Б.Онон тус хорооноос 2024 онд хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийж, Удирдлагын академийн багш, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор А.Алтанзул “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль-Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт явууллаа.