
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/40 дугаар тушаалаар батлагдсан “Харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх, үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх, бүртгэлээс хасах, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-д заасны дагуу зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага дараах материалыг бүрдүүлэн Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд албан бичгээр хүсэлт гаргана.Үүнд:
- Гэрээт харуул хамгаалалт эрхлэхийг хүссэн өргөдөл /хугацаа сунгах өргөдөл/
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Байгууллагын танилцуулга
- Өөрийгөө санхүүжүүлэх чадварыг нотолсон харилцах банк, татварын албаны тодорхойлолт
- Хуулийн этгээдийн орон тоо бүтцийн бүдүүвч зураглал
- Радио давтамж ашиглах эрхийн бичгийг нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Алба хаагчдын тодорхойлолт, дэлгэрэнгүй анкет
- Алба хаагчдын ял шийтгэл эдэлж байсан эсэх талаарх цагдаагийн байгууллагын тодорхойлолт
- Харуул хамгаалалтын үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх боловсон хүчний дамжааны сургалтад сургаж дадлагажуулсан гэрчилгээ
- Хамгаалалтын үүрэг гүйцэтгэхэд хэрэглэгдэх резинэн ба хуванцар сумтай буу, нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт зэвсэг, гэлт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн жагсаалт
- Харуул хамгаалалтын ажилтны дүрэмт хувцасны загварыг 3 талаас нь харуулсан фото зураг
- Тухайн харуул хамгаалалтын албаны үйл ажиллагаа явуулж буй газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын тодорхойлолт
- Тээврийн хэрэгслийн мэдээлэл
БҮРТГЭЛ ХЯНАЛТЫН ТӨВ