Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/292 дугаар тушаалаар батлагдсан "Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэж журам"-д заасны дагуу зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага дараах материалыг бүрдүүлэн Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд албан бичгээр хүсэлт гаргана.Үүнд:

1.Байгууллага, албан тушаалтны хүсэлт

2.Тээврийн хэрэгслийн гэрчилгээний болон жолоочийн үнэмлэхний хуулбар

3.Тээврийн хэрэгслийн фото зураг /4 тал нь харагдахуйц байдлаар/

Техник үйлчилгээний болон харуул хамгаалалтын албад дараах бичиг баримтыг нэмж бүрдүүлнэ.Үүнд:

4.Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар

5.Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

6. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 4-р бүлгийн холбогдох заалтыг жолооч нартаа танилцуулж баталгаа авсан баримт.

7.Нийтийн хэрэгцээний авто замаар зорчих шаардлагагүй, технологийн тээврийн хэрэгсэлд энэ журам хамаарахгүй.

Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх тээврийн хэрэгсэл нь дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

1. Тээврийн хэрэгслийн урд хамар /капод/, тээшний таганд 350 мм*350 мм-ээс багагүй хэмжээтэй байгууллагын таних тэмдэг, хоёр хажуугийн хэсэгт MNS-4979:2016 стандартын дагуу 60 мм-ээс багагүй өндөртэй цифр бүхий харилцах утасны дугаар, 100 мм*250 мм хэмжээтэй үсэг бүхий байгууллагын нэр, үйлчилгээний чиглэл бүхий бичигтэй байна

2.Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх тээврийн хэрэгсэлд бичигдэх байгууллагын нэр, үйлчилгээний чиглэл, харилцах утасны дугаарыг тухайн тээврийн хэрэгслийн үндсэн өнгөөс ялгарах өнгөөр хийнэ.

 

БҮРТГЭЛ ХЯНАЛТЫН ТӨВ

Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос