ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ
БАЙСАН ЭСЭХ ТАЛААРХ ЛАВЛАГАА ОЛГОЛТ.
Цагдаагийн байгууллага нь “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1.10 дахь заалт болон бусад хууль, журмын хүрээнд иргэн, хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг судлан үзэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан болон иргэний хүсэлтээр лавлагаа олгохоор заасан.
Үүний дагуу иргэн, хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх мэдээллийг гурван чиглэлээр шалгаж лавлагааг олгож байна. Үүнд:
Иргэн нь“Тодорхойлолт”- авахдаа:
Цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжээс авах бол Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримтаа авчрахаас гадна архиваас үзүүлэх төлбөрт үйлчилгээний хураамж болох 1000 төгрөгийг төрийн сан дахь 100900012027 тоот дансанд тушаасан баримт буюу эсхүл банкны цахим картаа авчирч үйлчлүүлнэ.
Хэрэв тодорхойлолт авах тухайн хүн цахимаар авах боломжгүй, өөрийн биеэр ирж тодорхойлолт авч чадахгүй тохиолдолд бусдад олгосон итгэмжлэлээр авч болно.
Албан бичгээр лавлагаа авах эрх бүхий байгууллага, албан тушаалтны жагсаалт:
1. Шүүхийн байгууллага
2. Прокурорын байгууллага
3. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 5.1.2, 5.1.3 дахь хэсэг, 7,8 дугаар зүйлд заасан албан тушаалд томилох төрийн байгууллагууд
4. Монгол банк
5. Авлигатай тэмцэх газар
6. Санхүүгийн зохицуулах хороо
7. Бүх шатны засаг дарга нар
8. Улсын бүртгэлийн байгууллага
9. Цагдаагийн байгууллага
10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага
11. Шүүхийн шинжилгээний байгууллага
12. Монгол Улсад суугаа Гадаад Улсын Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн болон Консулын газар.
13. Олон Улсын зэрэглэлтэй нисэх буудал
14 Монголын хуульчдын холбоо
15. Сонгуулийн ерөнхий хороо
16. Хууль тогтоомжоор эрх олгосон бусад байгууллага.
Эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь албан бичгээр лавлагаа авахдаа:
-Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаар лавлагаа авах эрх зүйн үндэслэл, түүний ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, регистрийн дугаарыг бүрэн гүйцэд бичих.
-Хуулийн этгээдэд лавлагаа авч байгаа бол тухайн байгууллагын нэр, регистрийн дугаар, лавлагаа авах болсон шалтгааныг дурьдаж, Улсын бүртгэлийн гэрчилгээний хувийг хавсаргаж ирүүлнэ.
Цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжтэй холбогдох утас:
70191060, 75050102-1884, 75050102-1880