АМРЫГ ЭРЬЕ
Монголын цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, Мөрдөн байцаах алба үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой, “Хүч” спорт хороо үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойн босгон дээр 1990-2000 аад оны үед зохион байгуулагдаж, олон арван шилдэг алба хаагчдын авхаалж самбааг шалгасан “Цагдаа” тэмцээн болж байсныг иргэд, алба хаагчид андахгүй сайн мэднэ. Энэ тэмцээн ийнхүү 10 гаруй жилийн дараа дахин зохион байгуулахаар болж алба хаагчид бэлэн байдлаа хангаад байна. та бүхэн зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.
Мөрдөн Байцаах Газрын Төлөвлөлт Зохион Байгуулалтын Хэлтсийн дарга Л.Эрдэнэцогт:
Цагдаа тэмцээн маань анх 1991 онд улсын хэмжээнд зохион байгуулагдаж байсан. Би сэргийлэгчээс эхлээд өнөөдөр 27 дахь жилдээ цагдаагийн байгууллагад ажиллаж байна. “Цагдаа” тэмцээний анхны тэмцээний аврагууд нэг бол одоо ч мөр зэрэгцэн ажиллаж байгаа. Хуучнаар 801-р хорооны сэргийлэгч цагдаа Нямсайхан найз маань одоо ч ажиллаж байна. Цагдаа тэмцээн хууль эрх зүй, машин мотоцикл, байлдааны самбо, гүйлт гэх мэтчилэн их олон төрлөөр зохион байгуулагддаг. Миний хувьд бол “Цагдаа-92” тэмцээнээс эхлээд 8-н жил тасралтгүй оролцсон. Тухайн үед бол алба хаагчийн бахархал болсон тэмцээн байлаа. “Цагдаа-1995” киокушинка карате, байлдааны самбо зэрэг төрөлд түрүүлсэн амжилт гаргаж байсан. Цагдаагийн байгууллагад 20 настай залуу сэргийлэгчээр орж байсан үеэс өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Тогтвор суурьшилтай ажиллах гол үндэс нь энэхүү тэмцээнд оролцож байснаар хүмүүжил авч өнөөдрийг хүртэл ажиллах гол шалгуур маань байсан юм болов уу гэж боддог юм. Энэхүү тэмцээн маань 7-8 жил тасраад түүхт 95 жилийн ойгоор дахин сэргэж байгаад баяртай байна.