АМРЫГ ЭРЬЕ

хуваалцах
1762үзэлт
2016-05-05

Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Т.Нямсайхан 
Би 1991 оны “Цагдаа” тэмцээний анхны аврага болж байсан. Анх 801 дүгээр хорооноос алба хаагчдаа төлөөлөн оролцож байлаа. 1994 онд байлдааны самбо, гүйлтийн төрөлд оролцож, Күмүтэ гэж гардан тулалдааны төрөлд түрүүлж, харин 1995 оноос шавь нараа бэлтгэж ирсэн. Цагдаагийн байгууллагад 19 дэхь жилдээ ажиллаж байна. Үндэсний бөх болон жудогийн төрлөөр хичээллэж байсан. Тухайн үед болон одоо ч цагдаагийн байгууллага абла хаагчдаа спортлог болгох талаас нь маш их анхаардаг. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс Эргүүл хамгаалалт хариуцсан ахлах байцаагчаар ажиллаж, үндсэн чиг үүргээ биелүүлэхээс гадна спортын төрлөөр хичээллэх, бэлтгэл сургуулилта таслахгүй байхыг хичээдэг. Шавь нартаа ч ийм шаардлага тавьж байна. Цагдаагийн алба хаагч хүн албаны бэлэн байдлыг ханга, үндсэн чиг үүргээ амжилттай биелүүлэхэд спортын төрлүүдээр хичээллэх нь юу юунаас илүү чухал байдаг. Энэ жил тэмцээнд оролцох гэж байгаа алба хаагч нартаа амжилт хүсье

Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос