Овог, нэр: Борисын Дэлгэрсайхан
Төрсөн газар, он: Улаанбаатар хот, 1980 он
Яс үндэс: Халх
Үндсэн захиргаа: Улаанбаатар хот
Нийгмийн гарал: Албан хаагч
Боловсрол: Дээд, магистр
Мэргэжил: Цагдаагийн ажил-Эрх зүй
Цол, зэрэг: Цагдаагийн хурандаа, Хууль зүйн магистр
Төгссөн сургууль, дамжаа:
1998-2002 онд Цагдаагийн академи, Цагдаагийн ажил-Эрх зүйч
2020-2022 онд Их засаг их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
Гавьяа шагнал:
Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух бичиг”, “Цагдаагийн Албаны төлөө” – I,II,III, “Цагдаагийн гавьяа” тэмдэг, “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг”, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдэг, “Цэргийн хүндэт” медаль, “Цэргийн гавьяаны одон”, “Цэргийн гавьяаны Улаан тугийн одон”
Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
2002-2003 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн төлөөлөгч, Мөрдөн байцаагч;
2003-2012 онд Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 4 дүгээр хэлтсийн 2 дугаар тасгийн дарга;
2014-2015 онд Гэмт хэрэгтэй тэмцэх газарт ахлах мэргэжилтэн;
2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газарт Мэдээлэл дүн шинжилгээний хэлтсийн дарга;
2017.03-2017.07 онд Эрүүгийн цагдаагийн албанд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга;
2017.07-2017.11 онд Эрүүгийн цагдаагийн албанд Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн дарга;
2017.11-2018.01 онд Эрүүгийн цагдаагийн албанд Мэдээлэл дүн шинжилгээний хэлтсийн дарга;
2018-2023 онд Эрүүгийн цагдаагийн албанд Гүйцэтгэх ажиллагааны дүн шинжилгээний хэлтсийн дарга;
2023-2024 онд Өмнөговь аймгийн цагдаагийн газрын дарга;
2024-2025 онд Тээврийн цагдаагийн албаны дарга;
2025.07-2025.11 онд Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын дарга;
2025.11-2026.05 онд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга;
2026.05-2026.09 онд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны Стратеги, судалгааны төвд чиглэлийн ахлах судлаач;
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар томилогдон ажиллаж байна.