en
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА М.БАТСАЙХАН

Овог, нэр: Минжүүрдоржийн Батсайхан

Төрсөн газар, он: Сүхбаатар аймаг, 1980 он.

Яс үндэс: Халх.

Үндсэн захиргаа: Улаанбаатар хот.  

Нийгмийн гарал: Албан хаагч.

Боловсрол: Дээд.

Мэргэжил: Хуульч, эрх зүйч.

Цол, зэрэг: Цагдаагийн хурандаа, Хууль зүйн магистр.

Төгссөн сургууль, дамжаа: 
1997-2001 онд Цагдаагийн
академийг хуульч, эрх зүйч мэргэжлээр;

2007-2009 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль;

2010-2012 онд “Билиг” дээд сургуулийг хууль зүйн магистр зэрэгтэй төгссөн.

Гавьяа шагнал:

“Цагдаагийн гавьяа” тэмдэг, “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг, “Хууль зүйн албаны Тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, Тагнуулын ерөнхий газрын “Хүндэт тэмдэг”, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”.

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

2001-2004 онд Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэст хэсгийн төлөөлөгч;

2004-2011 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч;

2011-2012 онд Мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг шалгах хэлтэст ахлах мөрдөн байцаагч;

2012-2017 онд Авлигатай тэмцэх газарт мөрдөгч;

2017 онд Эрүүгийн цагдаагийн албаны дарга,

2017-2018 онд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн дарга;

2018-2020 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн дарга;

2020 онд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах хэлтсийн Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга,

2020-2023 онд Баянгол дүүргийн цагдаагийн газрын дарга;

2023-2025 онд Экологийн цагдаагийн албаны дарга;

2025-2026 онд Тээврийн цагдаагийн албаны дарга;

Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар томилогдон ажиллаж байна.

 

Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос