Овог, нэр: Жанчивдоржийн Батбаатар
Төрсөн газар, он: Говь-Алтай аймаг, 1979 он.
Яс үндэс: Халх.
Үндсэн захиргаа: Улаанбаатар хот.
Нийгмийн гарал: Сэхээтэн.
Боловсрол: Дээд.
Мэргэжил: Цагдаагийн ажилтан, эрх зүйч.
Цол, зэрэг: Цагдаагийн хурандаа, Хууль зүйн магистр.
Төгссөн сургууль, дамжаа:
1997-2001 онд Цагдаагийн академийг “Цагдаагийн ажилтан, эрх зүйч” мэргэжлээр;
2020-2022 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг хууль зүйн магистр;
2022-2023 онд Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг “Бизнесийн удирдлага” мэргэжлээр тус тус төгссөн.
Гавьяа шагнал:
“Цагдаагийн гавьяа” тэмдэг, “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдэг, “Цэргийн хүндэт медаль” “Цэргийн гавьяаны одон”, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор тус тус шагнагдсан.
Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
2001-2002 онд Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;
2002-2005 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч;
2005-2007 онд Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн ахлах төлөөлөгч;
2007-2009 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга;
2009-2010 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга;
2010-2012 онд Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын дарга;
2012-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Техникийн газрын Дэд бөгөөд Нэгдүгээр хэлтсийн дарга;
2014-2017 онд Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын дарга;
2017 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн дарга;
2017-2019 онд Нийслэлийн цагдаагийн газарт тасгийн дарга;
2019-2026 онд Авлигатай тэмцэх газарт хэлтсийн дарга;
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байна.