Өргөдөл, гомдол
Өргөдөл, гомдол гаргагч нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчих, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалахыг хориглоно.
Цахим шуудангаар нууцад хамаарах материал илгээхгүй байхыг анхаарна уу!
Өргөдөл, гомдолд тавигдах шаардлага
Иргэн цахим өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр, буцах цахим шуудангийн хаяг, утасны дугаар зэргийг тодорхой бичиж гарчигийг оновчтой тавина.
Өргөдөл, гомдолд дурьдсан асуудал болон бусад хавсаргасан баримт бичиг үнэн зөв байна.
Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах
Өргөдөл гомдлын бүртгэл, зохицуулалт, тайлагнал хариуцсан мэргэжилтэн нь өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөө түүнийг хүлээн авсан талаарх мэдээлэл, холбогдох зөвлөгөө, тайлбар, хариу өгнө.
Өргөдөлд заасан асуудлыг судлах, хариу өгөхөд хугацаа шаардлагатай бол тус асуудлыг холбогдох мэргэжилтэнтэй хамтран судалж хариу өгнө.
“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай” хуулийн дагуу өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Шаардлагатай бол Цагдаагийн ерөнхий газрын дарга уг хугацааг 30 хүртэл хоногоор сунгана.
Саналын шинжтэй өргөдлийн хариуг 60 хоногт багтаан өгнө.
Өргөдөл, гомдолд хариу өгөх
Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн: Цагдаагийн дэд хурандаа Ж.Сайнтод
Цагийн хуваарь: 08:30 - 17:30 (12:30-13:30 Цайны цаг)
Утас: 7019-1086