ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ САЛБАР
ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
2023.01.10 Улаанбаатар хот
Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай болон Цагдаагийн албаны тухай хууль бусад хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэр, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилтод тусгагдсан цагдаагийн ажил, үйлчилгээ, стандартыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллалаа.
НЭГ. УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ХҮРЭЭНД
Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг ба тайлант хугацаанд Дотоодын цэргийн штабын дарга, Хүний нөөцийн хэлтсийн дарга нар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон албанаас чөлөөлөгдөж, шинээр алба хаагчид томилогдсонтой холбогдуулан Салбар зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, томилуулах саналыг танилцуулж, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 139, 155 дугаар тогтоолоор 2 гишүүнийг чөлөөлж, 2 гишүүнийг шинээр томилсон.
Төрийн албаны шинэтгэлийн бодлого, цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас дэвшүүлсэн 2022 оны зорилтыг хэрэгжүүлэх, мэргэшсэн, чадварлаг хүний нөөцөөр хангах, албаны сургалт, хөгжлийн тогтолцоог бэхжүүлэх, алба хаагчийн ёс зүйг дээшлүүлж, сахилга, хариуцлага, хандлагыг дээшлүүлэх, ажиллах нөхцөл, баталгаагаар хангах, салбар зөвлөлийн дотоод зохион байгуулалт, чадавхыг бэхжүүлэхэд чиглүүлж, Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааг 3 бүлэг, 24 арга хэмжээтэйгээр төлөвлөн, хэрэгжилтийг 100 хувь ханган, дараах ажлыг зохион байгуулж ажиллалаа. Үүнд:
Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн хуралдааныг 3 удаа зохион байгуулж, Салбар зөвлөлийн 2022 оны төлөвлөгөө, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хүний нөөцийн төлөвлөлт, алба хаагчид цэргийн дээд цол олгох асуудал болон Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын холбогдох ангилалд адилтган авч үзэх жагсаалт болон Удирдах ажилтны сул 3 орон тоонд тусгай шалгалт зохион байгуулсан дүнг тус тус хэлэлцэн баталгаажуулсан.
Мөн төрийн албаны томилгооны зөрчлийг арилгах, албан тушаалын тодорхойлолтод заасан мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлагын шаардлагыг хангасан алба хаагчийг сонгон томилох зорилгоор Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн даргын 2021 оны “Хуралдааны дэг” 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Салбар зөвлөлийн дүгнэлтийн хуудас”-ыг ашиглан салбар зөвлөлийн хурлыг хялбаршуулсан байдлаар явуулж, удирдах албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн 321 алба хаагчийн, мэдээлэл, тухайн албан тушаалд тавигдах шаардлагад нийцэж байгаа эсэх талаар салбар зөвлөлийн гишүүдэд танилцуулж, дүгнэлт гаргуулан, томилох эрх бүхий албан тушаалтанд танилцуулж, шийдвэрлүүлж хэвшсэн.
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагч, ажилтны мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системд бүрэн бүртгэж, цалинг “Цалингийн нэгдсэн систем”-ээр бодуулах ажлыг зохион байгууллаа.
Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан албан тушаалын тодорхойлолтуудыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”, 02 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага”-д нийцүүлэн боловсруулж, нийт 9 нэгжийн 63 албан тушаалын тодорхойлолтыг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны А/150 дугаар тушаалаар батлуулж, мөрдөн ажиллаж байна.
Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/308 дугаар “Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалаар мэргэжлийн зэргийн индексэд өөрчлөлт орсонтой холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах ажлыг эхлүүлээд байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдсан болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай уялдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны А/313 дугаар тушаалаар “Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлогын баримт бичиг”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Албан тушаалд томилох болзол, шаардлага, шалгуур (код 901) журам”, “Албан тушаал шатлан дэвшүүлэх багц сургалтад хамруулах, шалгалт авах, нөөцөд бүртгэх, дэвшүүлэн томилох (код 909) журам”, “Шагнал, урамшил олгох (код 925) журам”, “Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох (код 925) журам” зэрэг цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 58, бусад 2 журам, зааварт нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх, хүчингүй болгуулж, үйл ажиллагаанд мөрдүүлж байна.
Алба хаагч, байгууллагын эрх ашгийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулах “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад алба хаах гэрээний үлгэрчилсэн загвар”-ыг шинэчлэн боловсруулж, нийт алба хаагчидтай гэрээг шинэчлэн байгуулж, баталгаажуулсан.
Монгол Улсын хууль 7, Монгол Улсын Их Хурлын тогтоол 4, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол 7, Ерөнхийлөгчийн зарлиг 4, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж 3, Засгийн газрын тогтоол 18, Ерөнхий сайдын захирамж 5, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл 33, Засгийн газрын албан даалгавар 7, нийт 88 хууль, тогтоомж, тогтоол шийдвэрийн 187 заалт, 7 бодлогын баримт бичиг, 6 хөтөлбөрийг хяналтад авч, хэрэгжилтийг зохион байгуулан, биелэлтийн тайланг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.
Монгол Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн чуулганаар Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдаж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа захиргаа, санхүү, мэдээлэл, дүн шинжилгээний ажил үүрэг гүйцэтгэдэг алба хаагч болон цагдаагийн байгууллагын ахмадын холбоонд бүртгэлтэй ахмад ажилтны эрх зүйн байдал дээрдэх үр дүнтэй эрх зүйн шинэчлэлт хийгдсэн.
ХОЁР.ТӨРИЙН АЛБАНЫ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ТӨРИЙН АЛБАНЫ
ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас 2022 онд албан тушаал дэвшүүлэх нөөцөд бүртгүүлэх санал ирүүлсэн 1350 алба хаагчийн материалыг нэгтгэж, шалгуур, шаардлага хангасан эсэхэд тулгалт хийж, Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн б/02 дугаар тогтоолоор ахлагчаас офицер албан тушаалд 464, ахлах албан тушаалд 481, чиглэлийн ахлах, тасаг, хэсгийн даргын албан тушаалд 226, алба, газар, хэлтсийн даргын албан тушаалд 99, нийт 1270 алба хаагчийг албан тушаал шатлан дэвшүүлэх сургалтад хамруулахаар нөөцийн жагсаалтад бүртгэж, цагдаагийн байгууллагын цахим санд байршуулж, Цагдаа, дотоодын сургалтын нэгдсэн төвд ахлах болон түүнээс дээш албан тушаалын нөөцөд бүртгэгдсэн 806 алба хаагчийг албан тушаал дэвшүүлэх багц сургалтад хамруулсан.
Энэ оны нөөцөд бүртгэгдсэн 1270 алба хаагчийн 687 буюу 54.1 хувийг дэвшүүлэн томилсон.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран мэргэжил олгох сургалтын элсэлтийн шалгалтыг 5 удаа зохион байгуулсан.
Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтарсан “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Харуулчин” мэргэжлээр элсэн суралцах иргэдийг сонгон шалгаруулах шалгалтыг 5 удаа зохион байгуулж, шалгалтад орох хүсэлт гаргасан 1374 иргэнээс шалгалт авч, 922 иргэнийг нөөцөд бүртгэн, мэргэжил олгох сургалтад хамруулж, 587 иргэнийг сул орон тоонд томилон, одоогоор 158 иргэнийг суралцуулж байна.
Тайлант онд цагдаагийн байгууллагад анх орох иргэний 2019, 2020, 2021, 2022 оны нөөцөд бүртгэлтэй 1033, цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөн 172, нийт 1205 иргэн, алба хаагчийг сул орон тоонд томилсон.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.2-т заасныг үндэслэн Мөрдөн байцаах албаны Дэд, дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн дарга, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Захиргааны удирдлагын газрын дарга 3 албан тушаалын сул орон тоог дотоодоосоо нөхөх зорилгоор Төрийн албаны зөвлөлтэй хамтран тусгай шалгалтыг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрүүдэд зохион байгуулсан.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Захиргааны удирдлагын газрын даргын сул орон тоонд 7, Мөрдөн байцаах албаны Дэд, дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн даргын сул орон тоонд 5, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн даргын сул орон тоонд 3, нийт 15 алба хаагч оролцож, шалгалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, албан тушаал бүрд хамгийн өндөр оноо авсан алба хаагчийг томилуулах саналыг Цагдаагийн ерөнхий газрын даргад танилцуулж, шалгалтын дүнг үндэслэн томилолтын асуудлыг шийдвэрлэсэн.
ГУРАВ. АЛБА ХААГЧИЙН ЁС ЗҮЙГ ДЭЭШЛҮҮЛЖ, ТӨРИЙН АЛБАН ДАХЬ
САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчийн сахилга, ёс зүйн талаар гомдол мэдээллийг цахим болон бичгээр, мөн Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах” төв 11-11, Цагдаагийн ерөнхий газрын байнгын ажиллагаатай 126 дугаарын утсаар иргэдээс Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчтай холбоотой 2938 өргөдөл, гомдол хүлээн авч, 3245 алба хаагчид холбогдуулан шалгасан ба урд оны мөн үетэй харьцуулбал өргөдөл, гомдол 1164 нэгжээр буюу 65.6 хувь, холбогдон шалгагдсан алба хаагч 1167 буюу 56.2 хувиар тус тус өссөн байна.
Тайлант хугацаанд Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдаас 1203 сахилгын зөрчилд 1317 алба хаагч холбогдсоны 928 буюу 70.5 хувийг офицер, 386 буюу 29.3 хувийг ахлагч бүрэлдэхүүн, 3 буюу 0.2 хувийг энгийн ажилтан эзэлж, нийт сахилга, ёс зүйн зөрчил гаргасан алба хаагчдын 1212 буюу 92.0 хувь нь эрэгтэй, 105 буюу 8.0 хувь нь эмэгтэй алба хаагч байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал сахилгын зөрчил 131 нэгжээр буюу 12.2 хувь, алба хаагч 57 нэгжээр буюу 4.5 хувиар өссөн.
Нийт зөрчлийн 515 буюу 42.8 хувь нь ажлын хариуцлага алдсан, 120 буюу 9.9 хувь нь ажил тасалсан, 272 буюу 22.6 хувь нь архидан согтуурсан, 113 буюу 9.4 хувь нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн байна.
Мөн 68 буюу 5.6 хувь нь үүрэг даалгавар үл биелүүлсэн, 21 буюу 1.7 хувь нь хахууль, шан харамж авсан, өгсөн, бусдад давуу байдал бий болгосон, бусдын үйл ажиллагаанд хөндлөнгөөс хууль бусаар нөлөөлсөн, 233 буюу 19.4 хувь нь цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм зөрчсөн, 263 буюу 21.9 хувь нь цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн, 6 буюу 0.5 хувь нь цэргийн сахилгын дүрэм зөрчсөн, 45 буюу 3.7 хувь нь Дотоодын цэргийн ёс зүйн дүрэм зөрчсөн, 77 буюу 6.8 хувийг бусад зөрчил тус тус эзэлж байна.
Дээрх сахилга, ёс зүйн зөрчил гаргасан алба хаагчдад Төрийн албаны тухай болон Цагдаагийн албаны тухай хуульд заасан дараах сахилгын шийтгэлийг оногдуулсан байна.Үүнд:
-сануулах сахилгын шийтгэлийг 441 буюу 33.5 хувь,
-албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэлийг 608 буюу 46.2 хувь,
-албан тушаал бууруулах 48 буюу 3.6 хувь,
-цагдаагийн цол бууруулах 39 буюу 3.0 хувь,
-цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг 95 буюу 7.2 хувь,
-Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.2-д заасан үндэслэлээр 77 буюу 5.8 хувийг албанаас халж шийдвэрлэсэн байна.
“Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”, “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийг олон улсын гэрээ болон бусад хууль тогтоомжийн акт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны А/105 дугаартай тушаалаар баталсан “Салбарын төрийн алба хаагчийн ёс зүйн үлгэрчилсэн загвар”, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1979 оны 34/169 дугаартай тогтоолоор баталсан “Хууль хэрэгжүүлэх албан тушаалтнуудын зан үйлийн тухай хууль, Европын холбооны “Цагдаагийн ёс зүйн дүрэм”, Оросын Холбооны Улсын “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээний тухай дүрэм”, Австрали Улсын Шинэ өмнөд Валес мужийн “Цагдаагийн газрын ёс зүйн хэм хэмжээ, зан үйлийн тухай хууль”, Япон улсын “Төрийн тусгай албаны ёс зүйн хэм хэмжээний дүрэм”, мөн дотоодын зарим төрийн байгууллага буюу Авлигатай тэмцэх газар, Онцгой байдал, Боловсролын болон Эрүүл мэндийн байгууллагын ажилтны сахилга, ёс зүйн дүрмүүдийг тус тус харьцуулан судалж, шаардлагатай хэм хэмжээний үзэл санаатай нийцүүлэн шинэчлэн боловсруулж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны А/201 дүгээр тушаалаар батлуулсан.
Алба хаагчдыг сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлын хүрээнд “Хандлага дор хүндлэл оршино”, “Инээмсэглэлийн 7 хоног”, “Уучлалын 7 хоног”, “Уучлал гэдэг бол шударга ёс ба өршөөлийг холбох гүүр юм”, “Ажлын байранд эерэг хандлага түгээе”, “Үггүй үйлдэл”, “Архигүй бол зөрчилгүй”, “Ёс зүйгээ мөрдөж, дүрмээ биелүүлье”, “Зөрчил дутагдалгүй-Эрүүл хамт олон”, “Гэр бүлийн үнэ цэнэ-2022” зэрэг нөлөөллийн аян, арга хэмжээг алба хаагчдын дунд зохион байгуулж ажилласан байна.
“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2021 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө, хөтөлбөр”-ийн дагуу ёс зүйн зөрчил, дутагдал гаргаж, сахилгын шийтгэл авагдсан алба хаагч нарт “Ёс суртахуун-төлөвшил хандлага” сэдэвт төлбөрт сургалтыг энэ оны 03 дугаар сарын 03, 05 дугаар сарын 23, 09 дүгээр сарын 27-ны өдрүүдэд 4 удаа танхим болон цахимаар зохион байгуулж, алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 478 алба хаагч, цагдаагийн байгууллагад эргэж орох хүсэлтээ гарган сонгон шалгаруулалтад тэнцэж, нөөцөд авагдсан 63 иргэн, нийт 541 алба хаагч, иргэнийг хамруулсан.
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2021 оны сахилга, хариуцлагын зөвлөгөөнийг 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулж, алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, сахилга, ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор сахилгын зөрчлийн бодит жишээн дээр тулгуурласан богино хэмжээний 42 кино, 9 төрлийн 17 видео шторкийг бүтээн, “Алба хаагчдын чөлөөт индэр” хаалттай фейсбүүк группт байршуулж, алба хаагчдад мэдээлэл хүргэн, давхардсан тоогоор 58800 алба хаагч үзэж, 1300 алба хаагч санал, сэтгэгдлээ ирүүлсэн нь үйлдэгдэж буй зөрчлийг таслан зогсоох урьдчилан сэргийлэх, зөрчиж буй хууль, журмын ойлголтыг тайлбарлан хүргэсэн ажил, арга хэмжээ болсон.
Авлигаас ангид байх хүсэл эрмэлзлийг алба хаагчдад төлөвшүүлэх зорилгоор “Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах тухай удирдамжийн дагуу болон байгууллагуудын хүсэлтээр энэ онд нийт 11 удаагийн 13 цагийн сургалтыг зохион байгуулж, 752 алба хаагчийг хамруулсан.
ДӨРӨВ. АЛБАНЫ СУРГАЛТ, ХӨГЖЛИЙН ТОГТОЛЦООГ
БЭХЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД
Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэх сургалт, судалгааны ажлын төлөвлөгөөний дагуу Удирдлагын академид цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас анх томилогдсон алба хаагчдыг чиглүүлэх сургалтад 4, мэргэшүүлэн дунд хугацааны давтан сургалтад 3, Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад 2, Эрхэлсэн түшмэлийн багц сургалтад 1, нийт 10 алба хаагчийг суралцуулсан.
Мөн академийн Мэргэшил дээшлүүлэх институтийн санаачилгаар Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр MERIT төсөлтэй хамтран боловсруулсан “Ахисан түвшний жендерийн дүн шинжилгээ” сэдэвт цахим сургалтад цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлах болон тасаг, хэсгийн даргаас дээш албан тушаалтнуудыг хамруулж, нийт 42 байгууллагын 1787 алба хаагчдад гэрчилгээ олгосон.
Удирдлагын академиас “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг төрийн албаны удирдах албан тушаалтнуудад сурталчлан таниулах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн салбарын хүрээний удирдах албан хаагчдад энэ оны 10 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд цахимаар, 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Дотоод хэргийн их сургуульд танхимаар зохион байгуулсан 40 цагийн сургалтад цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 15 удирдах ажилтныг хамруулсан.
“Төрийн алба хаагчийн гүйцэтгэл, ур чадварыг нэмэгдүүлэх” зорилгоор Төрийн албаны зөвлөлөөс 7 хоног бүрийн Пүрэв гарагт зохион байгуулсан 8 багц, 32 удаагийн цахим сургалтад цагдаа, дотоодын цэргийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудыг Zoom meeting, webinar ашиглан тогтмол хамруулж, Төрийн албаны үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр хангах ажлыг тогтмолжуулсан. Сургалтад давхардсан тоогоор 8500 орчим алба хаагчийг хамруулсан байна.
Цагдаагийн алба хаагчийн мэргэшлийн мэдлэг, ур чадвар, боловсролын түвшинг тасралтгүй дээшлүүлэх, алба хаагчийн өөрөө сурч, хөгжих хандлагыг төлөвшүүлэх, эрмэлзлэлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор “Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2022 оны сургалтын нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөө”-г Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны А/07 дугаар тушаалаар баталж, ажлын байрны 4619 удаагийн сургалтад 753377 алба хаагчийг /давхардсан тоогоор/ хамруулж, 716 хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан, 642 аудио, видео бичлэг, богино хэмжээний кино бүтээж, 2773 ширхэг гарын авлага, тараах материал, бодлого, аргачлал хэвлүүлэн тарааж, сургалтад нийт 33726688 төгрөг зарцуулсан.
Зохион байгуулсан зарим онцлог сургалтаас дурдвал:
-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөх холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмуудыг алба хаагчдад судлуулах, зорилгоор гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр 247 удаагийн сургалтад 24116, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 83 удаагийн сургалтад 37918, Тээврийн цагдаагийн албаны чиглэлээр 100 удаагийн сургалтад 50682, Дотоодын цэргийн үйл ажиллагаа, улсын онц чухал объектын аюулгүй байдлыг хангах чиглэлээр 84 удаагийн сургалтад 103308, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын чиглэлээр 86 удаагийн сургалтад 15680 алба хаагчид тус тус хамрагдаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нутаг дэвсгэрийн төр, захиргаа, хууль хяналтын байгууллагатай хамтран 551 удаагийн сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, 84390 алба хаагчийг хамруулсан.
-Шинээр батлагдсан, нэмэлт, өөрчлөлт орсон хууль тогтоомж, эрх зүйн актын талаар алба хаагчдад тухай бүр мэдээлэл хүргэх зорилгоор цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хамааралтай Засгийн газрын 44 тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын дангаар болон хамтран баталсан 75 тушаал, Цагдаагийн ерөнхий газрын даргын дангаар болон хамтран баталсан 56 тушаал, Улсын Ерөнхий прокурорын 19 тушаалын жагсаалтыг гаргаж, холбогдох эрх зүйн актуудад баяжилт хийж, тухай бүр цагдаагийн байгууллагын www.police.gov.mn, www.system.police.gov цахим хуудсанд тус тус байршуулж, алба хаагчдад тухай бүр мэдээлэл хүргүүлэхийн зэрэгцээ “Police-Sop” аплейкшнаар дамжуулж, алба хаагч бүр гар утаснаасаа шинэчлэн батлагдсан хууль тогтоомж, дүрэм журмыг судлах бүрэн боломжийг бий болгосон.
-Алба хаагчдын үйл ажиллагааг мэргэшүүлэх, сурган зааварчлах зорилгоор сургагч багш бэлтгэх 8 удаагийн сургалтыг зохион байгуулж, 277 алба хаагчийг сургагч багшаар бэлтгэсэн. Үүнд: “Алба хаагчдыг сурган зааварчлах сургагч багш бэлтгэх”, “Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах мөрдөгч, хүүхдийн асуудал хариуцсан алба хаагч сургагч багшаар бэлтгэх сургалт”, “Цагдаа, иргэний харилцааны менежментийг сайжруулах сургагч багш бэлтгэх”, “Хүний эрхийн сургагч багш бэлтгэх”, “Авлигын үндэсний хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш”, “Үндэсний бичиг”-ийн зэрэг болно.
Алба хаагчдын мэдлэг, ур чадвар, боловсролын түвшинг дээшлүүлэх зорилгоор дотоод, гадаадын их дээд сургуулиудтай хамтран ажиллаж, цагдаагийн байгууллагын захиалгаар Дотоод хэргийн их сургуулийн бакалаврын боловсролын эчнээ III, V жилийн хөтөлбөрийн сургалтад 259, магистрын хөтөлбөрийн сургалтад 53, докторын хөтөлбөрийн сургалтад 10, Удирдлагын академийн өдрийн хөтөлбөрт 7, ОХУ, АНУ, БНИУ, БНТУ, БНСУ, БНУУ, Австрали улс зэрэг 7 улсын цагдаагийн байгууллага, академи, их, дээд сургуульд боловсролын адъюнктур, доктор, магистрантур, бакалаврын сургалтад 91, нийт 420 алба хаагчийг суралцуулж байна.
Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу 4641 удаа соёл, хүмүүжлийн мэдээлэл, сурталчилгааг давхардсан тоогоор 807343 алба хаагчид хүргэж ажилласан.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны А/277 дугаар тушаалаар Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллагын 101, дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн нэрэмжит цагдаа, дотоодын цэргийн байгууллагын дунд 15, ахмад ажилтнуудын дунд 2, иргэд, олон нийтийн хүрээнд 1, нийт 18 төрлийн спортын уралдаан, тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Тодруулбал: “Дартс”, “Ширээний теннис” /ахмад ажилтан, алба хаагч гэсэн 2 төрлөөр/, “Хүчний 3 төрөлт”, “Софт волейбол”, “Дуатлон”, “Олс таталт”, “Киокушинкай карате” “Хөл бөмбөг”, “Шатар”, “Волейбол”, “Жүдо бөх”, “Чөлөөт бөх”, “Таеквондо”, “Сагсан бөмбөг”, хүүхэд, багачуудын “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 62 анги, байгууллагын 2344 алба хаагч, 152 ахмад ажилтан, 70 хүүхдийг хамруулсан.
ТАВ. АЛБАН ХААГЧИЙН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ,
БАТАЛГААГ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 472 дугаар тогтоолын хавсралтаар “Цагдаа, дотоодын цэргийн төрийн тусгай албан тушаалын цалингийн хэмжээ”-г шинэчлэн тогтоолгосон шийдвэрийг гаргуулж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/327, МН-1а/... дугаар тушаалаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн баталсан.
Мөн Алба хаагчдын тогтвор, суурьшилтай ажиллах бололцоог бүрдүүлэн цалингийн өрсөлдөх чадвар дээшлүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны А/205 дугаар тушаалаар гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий 1857 алба хаагчийн цалингийн зэрэглэлийг тус бүр 1 шатлалаар нэмэгдүүлсэн.
Цагдаагийн албаны тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Цагдаагийн алба хаагчдад мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам”-ын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд зохион байгуулсан мэргэжлийн зэргийн шалгалтад тэнцсэн 1262 алба хаагчид Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/184 дүгээр тушаалаар мэргэжлийн зэргийн нэмэгдлийг олгож эхэлсэн.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйл, Төрийн албан тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу цэргийн тэтгэвэр тогтоолгосон 361 алба хаагч, ажилтанд нэг удаагийн тэтгэмж, буцалтгүй тусламж 18.005,1 сая төгрөг, Цагдаагийн албаны тухай хуулийн 89.2 дахь заалт “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшил”-ыг 117 алба хаагчдад 2.318,6 сая төгрөг олгосон.
Мөн ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан нас барсан 11 алба хаагчийн ар гэрт 36 сарын цалин хөлстэй тэнцэх 526.3 сая төгрөг, 5 алба хаагийн ар гэрт 60 сарын цалин хөлстэй тэнцэх 372.9 сая төгрөгийн тэтгэмж, ажил үүргээ гүйцэтгэж байгаад бэртсэн 1 алба хаагчдад хөдөлмөр хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэн нөхөн олговор 25,2 сая төгрөг тус тус олгосон байна.
Гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчээр “Номин даатгал” ХХК-тай 122,796,000.00 /нэг зуун хорин хоёр сая долоон зуун ерэн зургаан мянга/ төгрөгөөр, Тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчээр Практикал даатгал” ХХК-г сонгож, 185,440,607.00 /нэг зуун наян таван сая дөрвөн зуун дөчин мянга зургаан зуун долоо/ төгрөгөөр, Үндсэн хөрөнгийн даатгал үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчээр “Хаан даатгал” ХХК-тай 76,694,543.00 /далан зургаан сая зургаан зуун ерэн дөрвөн мянга таван зуун дөчин гурван/ төгрөгөөр гэрээ байгуулахыг захиалагч /ЦЕГ/-т зөвлөж, шийдвэрлүүлсэн.
Даатгалын үйлчилгээ үзүүлсэн байгууллагаас гэнэтийн ослын даатгалд 114 алба хаагчдын нөхөн төлбөрт 142.6 сая, тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд 45 автомашин 203.2 сая, үл хөдлөх хөрөнгийн даатгалд 8.0 сая, нийт 353.7 сая төгрөгийн нөхөн олговор олгосон байна.
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар ЦЕГ-ын Хөрөнгө оруулалтын зардалд 10.533,0 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэнгийг Цагдаагийн тасгийн барилга /Өвөрхангай, Богд сум/ 200,0 сая, Цагдаагийн тасгийн барилга /Өвөрхангай, Хужирт сум/ 264,9 сая, Цагдаагийн хэлтсийн барилга /Говьсүмбэр, Сүмбэр сум/ 1,323,8 сая, Цагдаагийн хэлтсийн барилга /Сүхбаатар, Баруун-Урт сум/ 2.611,2 сая, Цагдаагийн байрны барилгын өргөтгөл /Дархан-Уул, Дархан сум / 2.899,3 сая, Кобаны барилгын засвар /Завхан, Тэлмэн сум/ 15,3 сая, Кобаны барилгын засвар /Завхан, Нөмрөг сум/ 15,8 сая, Цагдаагийн барилга /Архангай, Эрдэнэбулган сум/ 1.290,0 сая, Кобаны барилга /Увс, Бөхмөрөн/ 157,4 сая, Кобаны барилга /Увс, Өмнөговь/ 156,1 сая, Кобаны барилга /Завхан, Отгон сум/ 157,5 сая, Цагдаагийн тасгийн барилга /Баянхонгор, Богд сум/ 157,5 сая, Цагдаагийн тасгийн барилга /Баянхонгор, Жаргалант сум/ 157,5 сая, Цагдаагийн тасгийн байр /Хэнтий Батноров сум, Бэрх тосгон/ 75,3 сая, Цагдаагийн тасгийн байр /Хэнтий Баян-Овоо сум/ 75,3 сая, Сум дундын цагдаагийн хэлтсийн барилга /Сэлэнгэ, Сайхан сум/ 699,6 сая, Эрүүгийн цагдаагийн барилгын их засвар /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ 196,2 сая, Аймгийн цагдаагийн газрын авто парк шинэчлэлт /Увс, Улаангом сум/ 79,9 сая төгрөгийг тус тус шилжүүлж, алба хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах ажлыг гүйцэтгэж байна.
ЗУРГАА.ТӨРИЙН АЛБАНЫ ИЛ ТОД БАЙДЛЫГ
ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД
Цагдаагийн байгууллагын албан ёсны www.police.gov.mn цахим хуудаст цагдаагийн байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэлийг байршуулж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар 384 мэдээг нийтэлж, нийт 342722 удаагийн хандалттай байна. Цахим хуудсанд байршуулж нийтэлсэн нээлттэй мэдээллийг шинэчлэх бүрд шинээр веб холбоос оноож, өмнөх хувилбарыг архивлаж, хандах боломжийг бүрдүүлсэн.
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллага 35 цахим хуудас, 57 facebook хуудсаар гэмт хэрэг, зөрчлийн талаар 2045, урьдчилан сэргийлэх чиглэлээр 10214, алба хаагчийн үйл ажиллагаа, алдар гавьяаг алдаршуулах чиглэлээр 3854, бусад 2204 мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд түгээсэн.
Нээлттэй мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.9, 8.11-д заасан хугацаанд, бусад мэдээллийг тухай бүр шинэчилж, тогтмол хяналт тавин ажиллаа.
Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв” /11-11/, И-мэйл: complaints@police.gov.mn, утас: 7019-1086, цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол мэдээлэл авах 126 тусгай дугаар, цагдаагийн байгууллагын алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсүүдийн дугаарыг тус тус www.police.gov.mn цахим хуудаст байршуулсан.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Засгийн газрын энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийн хүрээнд “Нийтийн мэдээллийн ил тод байдал”-ын тухай хуулийн 23.3-т “иргэний бүртгэлийн дугаараар хүнд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаараар хуулийн этгээдэд цахим шуудангийн хаягийг хүн, хуулийн этгээдийн хүсэлтээр мэдэгдэл хүргэх системд үүсгэнэ” гэж заасны дагуу E-Mongolia платформ дээр суурилсан “Үндэсний цахим шуудан”-гаар дамжуулан иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, санал хүсэлтийг цахим хаягаар хүлээн авч байна.
Захиргааны ерөнхий хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу хуулиар тусгайлан эрх олгогдсон цагдаагийн байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа 13 захиргааны хэм хэмжээний актын 2021 оны хэрэгжилт, үр дүнд үнэлгээ хийж, саналын хамт 2021 оны 01/1028 дугаар албан бичгээр, Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны 62 дугаар тэмдэглэлд зааснаар Цагдаагийн ерөнхий газрын даргын дангаар болон хамтран баталсан захиргааны хэм хэмжээний актын жагсаалт, мэдээллийг 2022 оны 01/182, 2/67 дугаартай албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд тус тус хүргүүлж, цахим хуудаст нийтэлсэн.
Мөн үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын дангаар болон хамтран баталсан 75 тушаал, Улсын Ерөнхий прокурорын 19 тушаал, Цагдаагийн ерөнхий газрын даргын дангаар болон хамтран баталсан 56 тушаалын жагсаалтыг гаргаж, холбогдох эрх зүйн актуудад баяжилт хийн, тухай бүр цагдаагийн байгууллагын www.police.gov.mn, www.system.police.gov цахим хуудсанд нийтэлж, эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legаlinfo.mn -ийн холбоос хаягийг байршуулсан.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д заасны дагуу цагдаагийн байгууллагын сул орон тоог нөхөн хангах зорилгоор ахлагч албан тушаалын сул орон тооны зарыг 5 удаа “Цагдаа, харуулчин мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна” гарчигтайгаар Цагдаагийн байгууллагын албан ёсны www.police.gov.mn цахим хуудаст нийтэлсэн.
Дээрх зарыг neguun.mn, arslan.mn, updown.mn зэрэг 4 цахим хуудас, Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв, цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын албан ёсны Facebook page, 14 цахим хуудаст 120 удаа нийтэлсэн. Нийтлэлийг 2267142 хүн үзэж, 6512 хүн таалагдаж байгаагаа илэрхийлж, 546 хүн сэтгэгдэл үлдээж, 4512 хүн удаа бусадтай хуваалцсан байна.
Мөн Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны “Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэх тухай” Б/01, Б/03, Б/05, Б/06, Б/13, Б/16 дугаар тогтоолыг цагдаагийн байгууллагын албан ёсны www.police.gov.mn цахим хуудасны “Хүний нөөц” цэсний “Хүний нөөцийн мэдээ, мэдээлэл” дэд цэсэнд тухай бүр нийтэллээ.
Шилэн дансны нэгдсэн cистемд 2022 оны төсвийн батлагдсан хуваарийг 1 дүгээр сарын 15-ны дотор, 2021 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг 2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр, 2023 оны төсвийн төслийг 9 дүгээр сарын 10-ны дотор хуульд заасан хугацаанд нийтэлсэн.
Хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалттай холбоотой Хөрөнгийн болон урсгал зардалд тусгагдсан арга хэмжээний тендерийн ерөнхий мэдээлэл 11, Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаягийн мэдээлэл давхардсан тоогоор 156 мэдээллийг тус тус шилэн дансны цахим систем www.shilendans.gov.mn-нд хуулийн хугацаанд нь байршуулсан.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/250, 2022 оны А/52, А/118, А/235, А/318 дугаар тушаалаар тус тус “Худалдан авах ажиллагааны 2022 оны төлөвлөгөө”-г баталж, давхардсан тоогоор нийт 61 төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн урилга, үр дүнг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-нд болон өдөр тутмын сонин буюу “Өглөөний сонин” хэвлэлд холбогдох хууль, журмын дагуу байршуулж, мөн тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчдын талаарх мэдээллийг www.shilendans.gov.mn цахим системд тухай бүрд оруулан олон нийтэд ил тод нийтэлсэн.
ДОЛОО. МАРГААН ХЯНАН ШАЛГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД
Төрийн албаны зөвлөлд хандан Г.Цогбадрах, Н.Баттөмөр, Б.Батбаясгалан, Ж.Батцагаан, Г.Эрдэнэбаяр, Ч.Мөнхчулуун, Г.Бат-Эрдэнэ нараас Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалыг эс зөвшөөрч, О.Амарбаясгалангаас Автобаазын даргын тушаалыг эс зөвшөөрч тус тус гомдол гаргасны дагуу холбогдох газруудаас албаны шалгалтын материалыг авч, хууль зүйн үндэслэлийг судалж, холбогдох баримт бичиг, тайлбарыг бэлтгэн хүргүүлсэн.
Хүргүүлсэн баримт бичиг, тайлбарын дагуу Цагдаагийн ерөнхий газрын дарга, Автобаазын дарга нарын гаргасан шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, Г.Цогбадрах, Н.Баттөмөр, Б.Батбаясгалан, Ж.Батцагаан, Г.Эрдэнэбаяр, Г.Бат-Эрдэнэ О.Амарбаясгалан нарыг гомдол маргаан үүсгэх үндэслэлгүй гэж хаасан байна.
Төрийн албаны зөвлөлөөс Ч.Мөнхчулуунаас гаргасан гомдлыг хянаж үзээд шийдвэрээ эргэж харах талаар мэдэгдсэний дагуу дахин тайлбар, баримт бүрдүүлэн хүргүүлж, одоогоор эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.
Цагдаагийн ерөнхий газарт холбогдох эрүү, иргэн, захиргааны 38 хэргийн шүүх хуралдаанд хариуцагч, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр 38 удаа оролцож, 25 хэрэг буюу 100 хувь байгууллагын талд эцэслэн шийдвэрлэгдсэн. Нийт 348.842.110 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.
НАЙМ. ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД
Эрүү, хэв журмын нөхцөл байдал, шинэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаа, дотоод цэргийн байгууллагын орон тоог нэмэгдүүлэх саналыг холбогдох газруудад танилцуулж, Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуулиар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад 568, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мн/... дугаар тушаалаар Дотоодын цэрэгт 300, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/251 дүгээр тушаалаар 90, нийт 958 алба хаагчийн орон тоо нэмэгдүүлсэн.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллага нь энэ онд төсөвт 10943, гэрээт 1154, нийт 12097 алба хаагч /офицер 6035, ахлагч 5533, энгийн 529/-ийн батлагдсан орон тоотой үйл ажиллагаа явуулж байна.
Тайлант онд 9824 алба хаагч үүрэг гүйцэтгэж, 1210 орон тоо /офицер 633, ахлагч 478, энгийн 99/ сул байна.
Тайлант хугацаанд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас нийт 1845 /чөлөөлөгдсөн 1725, халагдсан 120/ алба хаагч, ажилтан дараах үндэслэлээр албанаас халагдаж, чөлөөлөгдсөн. Үүнд:
-өөрийн хүсэлтээрээ албанаас чөлөөлөгдсөн 786,
-цэргийн алба хаасны болон өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлсөн 441,
-хүүхэд асрах чөлөө олгон ажлаас чөлөөлсөн 132,
-цагдаагийн байгууллагын захиалгаар суралцуулахаар 17,
-эрүүл мэндийн шалтгаанаар 8,
-бусад үндэслэлээр 2,
-данс бүртгэлээс хассан /нас барсан/ 14,
-Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 заасны дагуу бусад төрийн байгууллагад шилжүүлж ажиллуулсан 55,
-Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасны дагуу бусад төрийн байгууллагад сэлгэн ажиллуулсан 3,
-хөдөлмөрийн гэрээ цуцалж /энгийн/ 177,
-албанаас халагдсан 120 алба хаагчийг байна.
Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт болон шинээр нэмэгдсэн орон тоо, халагдаж, чөлөөлөгдсөнөөс үүссэн сул орон тоог нөхөн хангах зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж, “Төрийн жинхэнэ албаны нөөц”-д бүртгэгдсэн 1258, цагдаагийн байгууллагын захиалгаар суралцаж, төгссөн 179, Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дугаар зүйлийн 139.2 дахь заалтыг баримтлан хүүхэд асрах чөлөө цуцалсан хүсэлт гаргасан 81, бусад 8 болон Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасныг баримтлан 58 алба хаагч, ажилтныг шилжүүлэн авч, нийт 1582 орон тоог нөхсөн.
Мөн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын албан тушаал дэвшүүлэх 2018, 2019, 2020, 2021 оны нөөцөд бүртгэгдсэн 1082 алба хаагчийг дэвшүүлэн, дотоодын нэгж хооронд 3845 алба хаагчийг шилжүүлэн томилсон.
Харьяа нэгж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургуулиас цагдаа, дотоодын цэргийн цол олгуулахаар ирүүлсэн материалыг хүлээн авч 1706 алба хаагчид холбогдох журмын дагуу цол олгосон.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас Төрийн одон, медалиар 431, Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар 1012 алба хаагч, ажилтан, ахмад ажилтныг шагнуулахаар нэр дэвшүүлснээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат хуульчаар 4, Үйлчилгээний гавьяат ажилтан 4, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 28, Цэргийн гавьяаны одонгоор 71, Цэргийн хүндэт медалиар 68, Хөдөлмөрийн хүндэт медалиар 23, Алтан гадас одонгоор 3, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдгээр 120, Цагдаагийн алдар тэмдгээр 338, Хүндэт жуухаар 537, нийт 995 алба хаагч, ажилтан, ахмад ажилтан шагнагдсан.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн байгууллагын Хүндэт ажилтан 2, Цагдаагийн ерөнхий газрын Цагдаагийн гавьяа тэмдгээр 713, Хүндэт жуух бичиг 1183, Спортын алдар 33, Эрүүгийн цагдаагийн хүндэт ажилтан тэмдэг 21, Дотоодын цэргийн алдар тэмдгээр 29, Цагдаагийн төлөө тэмдгээр 27, Албаны төлөө-I 292, Албаны төлөө-II 475, Албаны төлөө-III 642, Хөдөлмөрийн тэргүүний ажилтан 22, Ажил мэргэжлийн шилдэг 34, Монгол цагдаа тэмдгээр 510, Оны онцлох 13, Арван тавны цагдаа 3, нийт 3999 алба хаагч, ажилтан, ахмад ажилтныг шагнаж урамшууллаа.
Энэ онд 5195 алба хаагч, ажилтан, ахмад ажилтныг шагнасан нь нийт алба хаагчдын 29.7 хувийг эзэлж байна.
Алба хаах насны дээд хязгаарт цагдаагийн хүрсэн 147, дотоодын цэргийн 37, тэтгэвэр тогтоолгоод эргэж ажиллаж байгаа 51, цагдаа, дотоодын цэргийн офицер, ахлагчийн орон тоонд томилогдсон боловч үндсэн чиг үүргийн ажлаа хийхгүй байгаа 9 алба хаагчийн судалгааг авч нэгтгэн, мэдэгдэх хуудас хүргүүлж, хууль, журмаар хориглосон болон Хууль зүй, дотоод хэргийн сайд, Дотоодын цэргийн командлагчаас алба хаах хугацааг сунгаагүй нийт 46 алба хаагчийг захиргааны санаачилгаар чөлөөлж, 4 алба хаагчийг чөлөөлөхөөр ажиллаж байна.
ДҮГНЭЛТ
Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл нь:
-Салбар зөвлөлийн ажлын төлөвлөлт, тайлагналт, хуралдааны бэлтгэл, зохион байгуулалт, шийдвэрийн албажуулалт, түүний хэрэгжилтэд тавих хяналт, албан хэрэг хөтлөлтийн стандарт, архивын бүрдүүлэлт буюу салбар зөвлөлийн дотоод ажил шаардлагын түвшинд явуулж байна.
-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2022 онд “Хүний эрхийг дээдлэн үйл ажиллагаандаа иргэдийн оролцоо, дэвшилтэт технологийн ашиглалтыг нэмэгдүүлнэ”, “Алба хаагчдын эрүүл мэнд, хууль ёсны эрх ашгийг хамгаалж, хүний нөөцийн тогтвортой байдлыг бүрдүүлнэ” зорилтыг дэвшүүлж, 95,3 хувийн гүйцэтгэлтэй дүгнэгдсэн.
-Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мн/... , дугаар тушаалаар Дотоодын цэрэгт 300, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/251 дүгээр тушаалаар 90, нийт 958 алба хаагчийн орон тоо нэмэгдүүлснийг хуваарилж удирдлагад танилцуулан, хаагчдын томилолтын асуудлыг шийдвэрлэснээр нэг алба хаагчид оногдох ачаалал буурахад эерэг нөлөө үзүүлсэн.
-Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 472 дугаар тогтоолын хавсралтаар “Цагдаа, дотоодын цэргийн төрийн тусгай албан тушаалын цалингийн хэмжээ”-г шинэчлэн тогтоож, нэмэгдүүлсэн нь алба хаагчид тогтвор, суурьшилтай ажиллах бололцоог бүрдүүлж байна.
-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, алба хаагчийн үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг судлах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, зөвлөмж өгөх, мэдээллээр хангах зорилгоор цагдаагийн байгууллагын “Мэдээлэл танилцуулгын систем” цахим хуудсанд “Танд тусалъя” цэсийг байршуулж, алба хаагчдаас ямар нэгэн шүүлтүүргүйгээр мэдээллийг шууд, шуурхай авч, тэдний эрх ашгийг хамгаалах ажлыг хэвшүүллээ.
-Төрийн албан хаагчийн хувийн хэргийн бүрдүүлэлтийг хангах ажлыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, баяжилтыг тухай бүр хувийн хэрэгт хийн ажиллаж байна.
-Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэн, хугацаатай албан бичгийн хариуг тогтоосон хугацаанд нь хүргүүлж ажилласнаар 2022 онд төлөвлөсөн ажлаа бүрэн биелүүлсэн гэж дүгнэж байна.
САНАЛ
-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хувьд ахлах, эрхэлсэн, тэргүүн түшмэлийн албан тушаалын ангилалд хамаарах албан хаагчдын мэргэшүүлэх сургалтыг Удирдлагын академид зохион байгуулах боломжтой бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан богино болон дунд хугацааны сургалтыг байгууллагын онцлог, чиг үүрэгтэй уялдуулан тохирсон хөтөлбөрийн дагуу Дотоод хэргийн их сургуульд төвлөрүүлэн зайн болон цахим, танхимын хэлбэрээр зохион байгуулах;
-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогоос хамаарч Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д Төрийн тусгай байгууллагын албан тушаалын сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 27.1.4-т заасан нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байгууллагын онцлогоос хамаарч мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах;
-Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”-ын 11 дүгээр зүйлд “Төрийн тусгай байгууллагын албан тушаалын шалгалтад тэнцэж, тус албан тушаалд бэлтгэх их, дээд сургуулийг төгссөн иргэдийг Салбар зөвлөлийн тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэнэ” гэж нэмэлт, өөрчлөлт оруулах саналтай байна.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ