en

Үйлчилгээний төрөл: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл.
Шийдвэрлэх журам: “Зөвшөөрлийн тухай хууль”-ын 8 дугаар зүйл 8.2.7.1, “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль”-ын 14 дүгээр зүйл 14.1, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хамтарсан А/246, А/189 дүгээр тушаалаар баталсан “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны журам”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код 605
Хугацаа: “Зөвшөөрлийн тухай хууль”-ын 5 дугаар зүйл 5.2 дахь хэсэг
Бүрдүүлэх баримт бичиг:
1. Зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжийн албан бичиг.
2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ. /хуулбараар/
3. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл. Тэсэрч дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгсэл импортлох, худалдах, үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн зориулалттай тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэх, тээвэрлэх г.м /хуулбараар/
4. Тухайн ангилалд тохирох жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэх. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг 3-аас дээш жил тасралтгүй жолоодсон байх. /хуулбараар/
5. Аюултай ачаа ачих болон тухайн ангилалд тохирох  мэргэшсэн жолоочийн хүчин төгөлдөр үнэмлэх. /хуулбараар/
6. Тэсрэх материалтай харьцаж ажиллах эрхийн үнэмлэх. /хуулбараар/
7. Эрүүл мэндийн үзлэгийн хуудас./эх хувиар/
8. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ. Тухайн аж ахуйн нэгжийн бүртгэлтэй. / хуулбараар/
9. Тээврийн хэрэгслийг стандартын дагуу тусгайлан тоноглосон тухай аж ахуйн нэгжийн тодорхойлолт, уг тээврийн хэрэгслийг 4 талаас нь авсан фото зураг. /Албан бичиг ирүүлсэн үед авсан зураг байх/
10. Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд орж тэнцсэн дүгнэлт. /Тухайн жилдээ 2-оос доошгүй удаа техникийн үзлэгт хамрагдсан байх/
11. Автотээврийн хяналтын улсын байцаагчийн аюултай ачаа ачих стандарт шаардлага хангасан тухай дүгнэлт. /эх хувиар/
12. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлтэй харьцах талаар аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн талаар нотломж.
13. Автотээврийн хэрэгслийн албан татвар төлсөн тухай нотломж. /хуулбараар/
14. Жолоочийн хариуцлагын даатгал, авто тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдсан нотломж. /хуулбараар/
15. Энэ журмын 4.1, 4.2-т заасан тээврийн хэрэгсэлд тавих шаардлага, тээврийн хэрэгслийн иж бүрдлийг шалгасан тухай нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын тодорхойлолт. /эх хувиар/
16. Хуулийн этгээдийн болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө. /нотломж хуулбараар/
17. Хуулийн  этгээд энэ журмын 4.3, 4.4, 4.5, 6.6 дахь нөхцөл шаардлагыг хангасан талаар нотломж, баримт бичиг. /хуулбараар/

Зөвшөөрлийн загвар: “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны журам”-ын 10 дугаар зүйл 10.2-т заасан Маягт №1 загвар. Зөвшөөрлийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5.3.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий байгууллагын шийдвэр, эсхүл зөвшөөрөлд дараах мэдээллийг тусгана. Үүнд:
1.эрх бүхий этгээдийн нэр;
2.эрх бүхий этгээдийн шийдвэрийн нэр, он, сар, өдөр;
3.зөвшөөрөл эзэмшигчийн нэр,
4.зөвшөөрлийн ангилал, эрхлэх үйл ажиллагааны нэр;
5.зөвшөөрлийн хугацаа;
6.зөвшөөрлийн дугаар, олгосон он, сар, өдөр;
7.эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга /тэмдэг/.


Төлбөр: Үгүй
Хураамж Үгүй
Зөвшөөрөл олгох, сунгах үндэслэл журам: Зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйл. Зөвшөөрөл олгох, сунгах журам
Түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журам: Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар бүлэг. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
Сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл: Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дүгээр заалтуудыг үндэслэн

 

Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос