1924 онд хуралдсан Улсын анхдугаар Их хурлаас Цагдан сэргийлэх байгууллагыг Дотоод яамны харьяанд шилжүүлэн "УЛСЫН ЦАГДАН СЭРГИЙЛЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР"-ыг байгуулж, аймаг хошуудад цагдан сэргийлэх нэгж байгуулахаар шийдвэрлэж, хүн ам, гадаад мөнгө хүүлэгчид төвлөрч байсан Улиастай хотод бага дарга 1, цагдаа 4-ийг ажиллуулах болсон нь орон нутаг дахь цагдаагийн байгууллагын анхны салбар нь байв.
1934-1940 оны үед Цагдан сэргийлэх байгууллагад тусгайлсан чин үүрэг бүхий төрөлжсөн мэргэжлийн албад, аймаг, хотод цагдан сэргийлэх анги бий болж үйл ажиллагаа нь өргөжсөн юм.