Үйлчилгээний төрөлГалт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл.
Шийдвэрлэх журам: Галт зэвсгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь заалт.
Хугацаа: Ажлын 5 хоног. 
Бүрдүүлэх баримт бичиг:
1. Зөвшөөрөл хүссэн албан бичиг
2. Спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв  байгууллагын  санал,  дүгнэлт
3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
4. Үйл ажиллагаа эрхлэх  спорт-буудлагын холбооны /практик,  таваг,  тулгуурт,  эйрсофт, биатлон г.м/ талаарх танилцуулга
5. Спорт-сургалтын зориулалтаар ашиглах шаардлага хангасан буудлага үйлдэх Байгууламж /тир/-ийн байршил, зураг, холбогдох материал
6. 
Өөрийн  эзэмшил,  өмчлөлд  байгаа  галт  зэвсгийн  нэр,  төрөл, үйлдвэрлэсэн он, дугаарыг тодорхойлсон баримт бичгийн хуулбар, сумны төрөл, тоо
7. Галт зэвсэг хадгалах байрны дотоод зохион байгуулалт, галт зэвсэг, сум хадгалах шүүгээ /сав/-ний нарийвчилсан зураг, танилцуулга
8. Ажилтны галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;
9. Тэмдэгтийн хураамжийн баримт /төрийн сан 100900000701 дансанд 500.000 төгрөг/
10. Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас бөглөх /Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2017 оны А/33 тоот тушаалаар батлагдсан маягтын дагуу харъяа дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төв/
11. Хуулийн этгээд галт зэвсэг өмчилж, эзэмшиж байгаа бол аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлан тоноглосон зориулалтын агуулахын зураг, харуул хамгаалалт, аюулгүй байдал хангасан талаарх баримт

12. Тусгай  зөвшөөрлийн  гэрчилгээний  хугацааг  сунгахад тухайн спорт-сургалтын  холбооны  ажлын  тайлан,  импортолсон  болон худалдсан сумны мэдээ,спорт-сургалтын зориулалтаар ашиглах шаардлага хангасан Буудлага үйлдэх байгууламж /тир/-ийн хэвийн ажиллаж байгааг нотлох баримт.
13. Хуульд өөрөөр заагаагүй бол ажиллагааны хувьд автоматаар буудах боломжгүй, үйлдвэрийн хийцийг өөрчлөөгүй, олон улсын спорт холбоодын дүрмээр зөвшөөрөгдсөн эсвэл үйлдвэрлэгчийн тодорхойлолттой галт зэвсэгттэй байх.

 

 

     Галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллага эрхлэх тусгай зөвшөөрөл

Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос