Үйлчилгээний төрөл: Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх зөвшөөрөл /хөх-улаан, хөх, улаан, ногоон, шар/
Шийдвэрлэх хууль журам: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн а/292 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам” 
Хугацаа: 1 жил хүртэл
Бүрдүүлэх бичиг баримт:
1. Байгууллагын хүсэлт   /ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвд/
2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар
4. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолоочийн үнэмлэхний хуулбар
5. Тээврийн хэрэгслийн фото зураг /4 талаас нь авсан/
6. Жолоочийн баталгаа /МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 4-р бүлгийг жолооч нартаа танилцуулсан/
7. Тээврийн хэрэгсэл дээрх торгуулийн лавлагаа, /торгууль төлөгдсөн байх/
8. Тээврийн хэрэгсэлд ашиглах тусгай дуут болон гэрлэн дохионы ерөнхий шаардлага MNS4979:2016 стандартын 6-рзүйлд заасан шаардлагыг хангасан байх.

Зөвшөөрлийн загвар:

Төлбөр: Үгүй
Хураамж:  Үгүй
Зөвшөөрөл олгох, сунгах үндэслэл журам: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн а/292 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын 1.2, 2.1, 3.1, 3.2-д зааснаар зөвшөөрөл олгох буюу сунгана.
Түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журам: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн а/292 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын 3.4, 4.2, 4.3, 4.4-д зааснаар зөвшөөрлийг бүртгэлээс хасна.
Сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл:  Үгүй
Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх зөвшөөрөлтэй автомашины мэдээллийг энд дарж харна уу!

 

Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос