ГАЛТ ЗЭВСГИЙН ГЭРЧИЛГЭЭ АВАХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Галт зэвсгийн гэрчилгээ олгохыг хүссэн албан бичиг /уг галт зэвсгийг хаанаас, хэзээ авсан тухайгаа тодорхой бичих /
Улсын бүртгэлийн гэрчилгээ, харуул хамгаалалтын гэрчилгээний хуулбар.
- Галт зэвсэг, галт зэвсэгтэй харьцах алба хаагчдын сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбарууд.
- Харуул хамгаалалтын ажилтан, байгаль хамгаалагчидтай байгуулсан галт зэвсэг эзэмшүүлэх гэрээний хуулбар.
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тодорхойлолт /даваа гаригт 14:00-16:00; пүрэв гаригт 10:00-12:00 цагуудад галт зэвсгийг 2 ширхэг сум, иргэний үнэмлэхийн хамт авч очно/
- Гэрчилгээний үнэ 4800 төгрөг тушаасан баримт. /төрийн сан 100900012038 тоот данс. Хүлээн авагч нь ЦЕГ-ын санхүү, аж ахуйн алба/
- Тэмдэгтийн хураамж 10000 төгрөг тушаасан баримт. /Itax.mta.mn цахим хаягаар эсвэл чингэлтэй дүүргийн татварын хэлтэст очин код авч, дурын банканд тушаана /

Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос