Тээврийн хэрэгсэл жолоодох эрх болон зөрчлийн бүртгэлийн оноог сэргээх үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/142 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-д заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацаа дуусаж, Замын хөдөлгөөний хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сахин биелүүлэх, зам тээврийн осол, хэрэг, түүний хор уршиг, хөдөлгөөний сахилга, соёл, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг сурталчлах, урьдчилан сэргийлэх талаар 4-6 цагийн танхимын сургалтад хамрагдана. Сургалтын байгууллага нь сургалтад хамрагдсан иргэдийн материалыг тус төвд ирүүлэх бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрх болон зөрчлийн бүртгэлийн оноог ажлын 3-5 хоногт сэргээнэ.
1. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээхэд:
1. Жолоодох эрх хасагдсан талаарх лавлагаа /Төрийн үйлчилгээний Е-Mongolia” системээс, эсвэл ТҮЦ машинаас авч болно./
2. Эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг “Google” хайлтын системийн “Жолоочийн эрүүл мэндийн үзлэгийн хуудас” /ЭММ-34 Б/ илэрцээс маягтыг татан авч, харьяалагдах дүүргийн Эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн үзлэгт хамрагдана.
2. Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог сэргээх, нэмэхэд:
1. 
Жолоодох эрх хасагдсан талаарх лавлагаа /Төрийн үйлчилгээний Е-Mongolia” системээс, эсвэл ТҮЦ машинаас авч болох бөгөөд эрүүл мэндийн үзлэгийн хуудас шаардлагагүй/
Жич: Зөрчлийн бүртгэлийн оноог хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авагдаагүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж, мөн арга хэмжээ авагдаагүй 2 жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулна. Тухайн урамшуулал нь жолоочийн зөрчлийн оноо дууссан буюу эрх хасагдсан, хуулийн дагуу оногдуулсан торгуулийг заагдсан хугацаа /15 хоног/-нд сайн дураараа төлөөгүй жолоочид хамаарахгүй.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрх болон зөрчлийн бүртгэлийн оноог сэргээх сургалт зохион байгуулах байгууллагуудыг энд дарж харна уу!

 

Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос