ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.ГАНЗОРИГ

Овог, нэр: Төмөрбатын Ганзориг

Төрсөн газар, он: Дорнод аймаг, 1974 он.

Яс үндэс: Халх.

Үндсэн захиргаа: Дорнод аймаг Чойбалсан хот.  

Нийгмийн гарал: Албан хаагч.

Боловсрол: Дээд, магистр.

Мэргэжил: Хуульч, эрх зүйч мэргэжилтэй.

Цол, зэрэг: Цагдаагийн хурандаа, Хууль зүйн ухааны магистр.

Төгссөн сургууль, дамжаа:

1983-1993 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 51 дүгээр дунд сургууль;

1995-1999 онд Цагдаагийн Дээд сургууль, Эрх зүйч - Цагдаагийн байгууллагын ажилтан;

2010-2011 онд Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежер;

2012-2013 онд  Орхон Их сургууль, Хууль зүйн ухааны магистр;

Гавьяа шагнал:

“Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдэг, “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг,  “Цагдаагийн гавьяа” тэмдэг, “Спортын алдар” тэмдэг, “Дотоодын цэргийн алдар” тэмдэг, “Цагдаагийн Албаны төлөө”-I, II медаль, "Онц хилчин" тэмдэг, “Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил”-ийн ойн медаль, “Ардын хувьсгалын 90, 100 жилийн ой” медаль, “Цэргийн хүндэт медаль”, “Цэргийн гавьяаны одон”, “Цэргийн гавьяаны Улаан тугийн одон” -оор тус тус шагнагдсан.

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

1993-1995 онд Замын цагдаагийн газрын Шөнийн эргүүл, хамгаалалтын тасаг - Зохицуулагч цагдаа;

1995-1999 онд Цагдаагийн Дээд сургууль - Сонсогч;

1999-2000 онд Дорнод аймгийн цагдаагийн газар - Эрүүгийн төлөөлөгч;

2000-2001 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс - Эрүүгийн төлөөлөгч;

2001-2004 онд Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс - төлөөлөгч, ахлах төлөөлөгч;

2004-2013 онд Хэнтий аймгийн цагдаагийн газар – Дэд бөгөөд Эрүүгийн тасгийн дарга;

2013-2015 онд Дорнод аймгийн цагдаагийн газар – Дэд бөгөөд Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга;

2015-2016 онд Дорнод аймгийн цагдаагийн газар - Дэд бөгөөд Эрүүгийн тасгийн дарга;

2016-2017 онд Увс, Архангай аймгийн цагдаагийн газар – Газрын дарга;

2017-2018 онд Сүхбаатар аймгийн цагдаагийн газар – Газрын дарга;

2018-2023 онд Дорнод аймгийн цагдаагийн газар - Газрын дарга;

Хууль зүй, дотоод хэргийн сайдын  2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар томилогдон ажиллаж байна.

Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос