Олон нийтийн цагдаа нарт дүрэмт хувцас, тусгай хэрэгсэл олголоо
2024-12-02 10:20:00
70
Ховд аймгийн цагдаагийн газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөр олон нийтийн цагдаа нарын дүрэмт хувцас, тусгай хэрэгсэлийг үе шаттайгаар шийдвэрлүүлж байна.
Олон нийтийн цагдаа нарыг өвөл, зуны иж бүрэн дүрэмт хувцас, тусгай хэрэгсэлээр хангаж /2024.11.21-ний өдөр/ Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга З.Эрхбаяр, Ховд аймгийн цагдаагийн газрын Захиргааны удирдлыгын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Бямбасүрэн нар гардуулан өглөө.