Хиймэл оюун ухааны технологийг ашиглаж эхэллээ
Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэх, иргэдийн эрх, эрх чөлөөг хангах, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэх, эрх бүхий алба хаагчдын чадавхыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, шинээр томилогдсон алба хаагчдад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан “Зөрчил AI” цахим гарын авлагыг боловсруулан үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.
Энэхүү цахим гарын авлага нь алба хаагчдад хууль, журамд нийцсэн шийдвэр гаргах, мэдлэг мэдээллээ цаг алдалгүй авах, практикт тулгарч буй асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд цаашид мөрдөгч нарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Гэмт хэрэг AI” цахим гарын авлагыг боловсруулж, үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Эдгээр цахим гарын авлагууд нь хууль, журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд технологийн дэвшлийг ашиглан алба хаагчдын мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, практикт тулгарч буй асуудлыг шуурхай шийдвэрлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
100 жил