“Генерал танхим” нээлт хийлээ
2025-04-24 21:06:00
420

Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний 81 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас Дотоод хэргийн их сургуульд генералуудын нэрэмжит хүндэтгэлийн танхим, номын санг бий болгож, нээлтийн арга хэмжээ Дотоод хэргийн их сургуульд ёслол төгөлдөр боллоо.
Ийнхүү “Генерал танхим”-д байрлах номын санд эрхэм хүндэт генерал, эрдэмтэн судлаачдын 400 гаруй ном бүтээлийг байршууллаа.