"ЗҮҮН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН" Хэнтий аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн баг тамирчид тэргүүллээ.
2023-12-08 15:38:00
121
Өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 8ний өдөр Дорнод аймагт Эрүүгийн цагдаагийн алба үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн нэрэмжит зүүн бүсийн аварга шалгаруулах Волейболын тэмцээн боллоо. Тус тэмцээнд Хэнтий, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Төв зэрэг 5 аймгийн эрүүгийн цагдаагийн албаны баг тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Тэргүүн байрт Хэнтий аймгийн баг тамирчид Хоёрдугаар байрт Төв аймгийн баг тамирчид Гуравдугаар байрт Сүхбаатар аймгийн баг тамирчид орсон амжилтыг үзүүллээ. Тэмцээний ШИЛДЭГ ХОЛБОГЧООР Хэнтий аймгийн цагдаагийн газрын Бор-Өндөр сумын сум дундын цагдаагийн хэлтсийн дэд бөгөөд эрүүгийн хэсгийн дарга цагдаагийн хошууч Ц. Эрдэнэбат шалгарлаа.