Номтой нөхөрлөе аяныг эхлүүлээд байна
2025-04-07 10:01:00
17

Завхан аймгийн цагдаагийн газраас "Номтой нөхөрлье" аяныг эхлүүлж байгаа бөгөөд аян энэ оныг дуустал зохион байгуулагдаж байна.
Энэхүү аянаар алба хаагчид өөрийн уншсан номынхоо талаар тэмдэглэл хөтлөн алба хаагчдад тухайн номын утгыг ярьж ойлгуулан дараагийн алба хаагчдаа дахин ном бэлэглэх замаар үргэлжлэн мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэн нийт алба хаагчид хамрагдах юм.
Тус цагдаагийн газраас соён гэгээрүүлэх ажлын хүрээнд алба хаагчдын мэдлэгийг тэлж, ном унших дадал суулгах, үгийн санг баяжуулах, стресс бухимдлыг тайлах, ярианы ур чадварыг нэмэгдүүлэх, түүх, соёлоо танин мэдүүлэх, алба хаагчдын ур чадварыг нээн илрүүлэх зорилгоор “Номтой нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна.