“ХҮНДЛЭЛ-ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ"
Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг Олон улсад “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэхэд хөрөнгө оруулья”, үндэсний хэмжээнд “ХҮНДЛЭЛ-ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ" уриатайгаар зохион байгууллагдаж байгаа бөгөөд тус аянд цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн нэгдэж байна.
Аяны зорилго нь жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэг, ойлголт хандлагыг өөрчлөх, жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх үр нөлөө, эмэгтэйчүүдийн манлайлал болон эрэгтэй, эмэгтэй хүмүүст тулгарч буй жендэрийн асуудлын талаар мэдээлэх, өсвөр үеийн хүүхдүүдийг жендэрийн мэдлэг мэдээлэлтэй, мэдрэмжтэй иргэн болгож төлөвшүүлэхэд оршино.
Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход нийгэм дэх хүн бүр чухал үүрэг гүйцэтгэнэ. “БИД БҮГД ХАМТДАА”
Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд та бүхнийг тус аянд нэгдэхийг уриалж байна.