• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖИЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО Цус сэлбэлт судлал үндэсний төвтэй хамтран цус бэлэглэх аяанд алба хаагчдыг хамрууллаа. Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс  2020 оны нэгдүгээр улиралд зохион байгуулж, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны мэдээлэл “Хорт зуршил, Эрүүл бие”, “Хувь хүний төлөвшил арга хэмжээ” “Өнгө нэмье-2020” Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс 2020 оны 01 дүгээр сард зохион байгуулсан арга хэмжээний мэдээлэл "УРЬДЧИЛАН САНУУЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ" Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс мэдээлж байна “Санамж бичиг” байгууллаа Улсын Их хуралд гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх тусгай дугаарыг 24 цагаар ажиллуулдаг. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд иргэний амь нас эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалах ажлыг эрсдэлгүй зохион байгуулан хэрэгжүүлж байна Цагдаагийн ахмад Ш.Шинэбаяр: Нэг хэргийн ард хамгийн багадаа таван гэрч, хохирогч байдаг Сэтгүүлчдэд гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн үйл ажиллагааг танилцууллаа. “Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн зургаа дахь удаагийн тэмцээнд гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн алба хаагчид амжилттай оролцлоо Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс мэдээлж байна Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гэрч хохирогч, хүүхэд хамгаалах чиглэлээр зохион байгуулж буй ажилтай танилцлаа. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд иргэний амь нас эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалах ажлыг эрсдэлгүй зохион байгуулан хэрэгжүүлж байна. "Итгэлцлийн гэрээ" байгуулах ажлыг зохион байгууллаа

Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс  2020 оны нэгдүгээр улиралд зохион байгуулж, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны мэдээлэл

Цагдаагийн албанаас 2020 оны Нэгдүгээр улиралд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан 41 аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлж, 30 хүнийг хамгаалалтад авч, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс 2020 оны 01 дүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны санхүүжилтээр Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор зэрэг байгууллагуудтай хамтран орон нутгийн шүүх, прокурор, цагдаа, төрийн болон төрийн бус байгууллагын алба хаагч, ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг Өвөрхангай, Ховд, Орхон, Хэнтий аймгуудад бүсчилэн амжилттай зохион байгуулж, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээний хэлбэр тус бүрээр 6 төрлийн богино хэмжээний кино /шторк/ хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд сурталчиллаа.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу алба хаагчдын гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран 2020 оны 03 дугаар сард “Оролцогчдын сэтгэл зүйн онцлог”, "Гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчтай харилцах ажиллагааны үеийн онцлог”, “Насанд хүрээгүй гэрч, хохирогч, сэжигтэнтэй харилцах ажиллагаа” сэдвүүдээр цахим сургалтыг явуулж, 598 алба хаагчийг хамрууллаа.

ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХЭЛТЭС