Гэрч, хохирогчийг хамгаалах орон тооны бус  зөвлөлийн хуралдаан боллоо

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөлийн хоёрдугаар хуралдаан боллоо.

Хуралдаанд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Буянтөр нар оролцон Зөвлөлийн 2021 оны нэгдүгээр хуралдаанаас гаргасан Зөвлөмжийн дагуу хэрэгжүүлсэн ажил, цаашид хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, “Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандарт”-ын төслийг талаар мэдээлэл хийв.

Хуралдаанаас цаашид хэрэгжүүлэх ажлын талаар Зөвлөмж гаргаж, Зөвлөлийн дэд дарга, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоос гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх талаар олон улсын сайн туршлагыг судлах, харилцан мэдээлэл солилцох, алба хаагчдыг сургаж, мэргэшүүлэх сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу үе шаттайгаар зохион байгуулах, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос