ГЭРЭЛ ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ

2016-05.19-21 НЫ ХООРОНД ЦАГДАА-95 ТЭМЦЭЭН БОЛНО

Цагдаагийн байгууллагын түүхт 95-н жилийн ойн босгон дээр төв орон нутгийн цагдаагийн алба хаагчдын дунд албаны бэлтгэл, бие бялдар, тэсвэр хатуужил, мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварын түвшинг шалгаж, шилдэг тэргүүний алба хаагчдыг шалгаруулах "ЦАГДАА-95" тэмцээн болох гэж байна.

Тэмцээнийн үеэр хууль эрх зүйн,  гадаад хэл, компьютер хэрэглээний программ, мэдээллийн сан ашиглах шалгалт авна. Мөн буухиа тэмцээн, авто машин, мотоцикл жолоодох ур чадвар, гардан тулаан, биеийн хүч хэрэглэх тэмцээнүүд болно. 

Үүнтэй холбогдуулан 1992 оноос эхлэн энэхүү тэмцээнд амжилттай оролцож ирсэн 801-р хорооны алба хаагчид, тэр дундаа хошой алт, мөнгө хүрэл медаль хүртэж байсан цагдаагийн дэд хурандаа Л.Мөнхдаваагийн зургийн архиваас та бүхэндээ хүргэж байна

Монгол цагдаа 95
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос