“Өнгө нэмье-2020”

“Өнгө нэмье-2020” нөлөөллийн аяны хүрээнд Нийтийн хувь журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас зохион байгуулж буй “Хувь хүний төлөвшил” аян, “Нэг сэтгэл – нэг соёл” уриалга, алба хаагчдыг сахилга, ёс зүйн дутагдал гаргахгүй байхад анхаарч Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс “Хувь хүний төлөвшил” сэдэвт гарын авлагыг алба хаагчдын ажиллах нөхцөлд тохируулан өдөр тутам ашиглах боломжтой хэлбэрээр боловсруулсан.

“Хувь хүний төлөвшил” гарын авлагын агуулгад бие хүний эерэг зан чанар, ёс суртахууны 52 ойлголтууд, 2020-2021 оны ширээний цаг тооны бичгийг багтаасан ба ажлын байрны 13 өрөө тус бүрд нэг ширхэгийг хэвлүүлэн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр алба хаагчдын ажлын өрөөний ширээн дээр байрлуулж, “Өнгө нэмье-2020” нөлөөллийн аяны хэрэгжилтыг ханган ажиллаж байна.

 

Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос