Цагдаагийн тангараг

Монгол Улсын иргэн би цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ.

Эрхэм зорилго
Найдвартай баталгаатай үйлчилгээ-иргэд, олон нийтийн итгэл, дэмжлэг
Уриа үг
Амар амгалан амьдралын төлөө хамтдаа
Үнэт зүйл
Эх орон, ард иргэддээ өргөсөн тангараг
Шонхор шувуу
Эзэн Чингис хаан Шонхор шувууг хурд хүч, зориг, авхаалж, самбаа, эрч хүчний бэлгэдэл гэж үзэж ирсэн бөгөөд Монголчуудын эрхэмлэн дээдлэн ирсэн түүхэн уламжлалыг хадгалах, цагдаагийн байгууллага Шонхор шувуу мэт байхыг бэлгэдсэн. Бэлгэдлийн Шонхор шувууг далавчаа дэлгэсэн дүүрэн татсан нум мэт дүрсэлсэн нь мөн хурд хүчийг бэлгэдсэн.
Улаан хүрээ
Мандан бадарч, дүрэлзэн асах, галыг бэлгэдсэн.
Суурь цэнхэр өнгө
Үргэлж өндөр дээд хөх тэнгэр мэт байхыг бэлгэдсэн.
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос