Цагдаагийн байгууллагаас 2019 оны 1 дүгээр улиралд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд урьдчилан сануулах 23, тодорхой үйлдлийг хязгаарлах 1, биечилсэн хамгаалалт 1, тусгай техник хэрэгслийн жагсаалт хэрэгслээр хангах 1 нийт 26 аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлж, гэрч 1, хохирогч 24, хамаарал бүхий этгээд 3 нийт 28 иргэний амь нас эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалах ажлыг эрсдэлгүй зохион байгуулж хэрэгжүүллээ.

Хуульд заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх, техникийн боломж, нөхцөлийг сайжруулах зорилгоор Цахим хяналтын өрөө”-г тохижуулан орчин үеийн шинэ дэвшилтэд техник хэрэгслээр ханган үйл ажиллагаандаа ашиглаж байна.

 

Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос