Танилцуулга

     Хууль зүй, дотоод хэргийн сайдын  2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/255 дугаартай “Зохион байгуулалтын бүтэц батлах, хөтөлбөрт өөрчлөлт оруулах тухай” тушаалаар “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын чиг үүргээ хэрэгжүүлэх стандарт, дүрэм, журам, зааврыг боловсронгуй болгох чиглэлээр шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа явуулах, инновацын бодлогыг тодорхойлох, улсын онц чухал объектын хамгаалалт, гэмт хэрэг, зөрчлийн ул мөр илрүүлэх, буулган авах, бэхжүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг нотлох, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, гүйцэтгэх ажил явуулах арга тактикийн чиглэлээр хийгдсэн судалгааны ажлын үр дүнг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх болон цагдаагийн төв байгууллагын даргын даалгасан асуудлаар судалгаа, боловсруулалт, туршилтын ажил эрхлэх, дүн шинжилгээ хийх, байгууллагын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинэ мэдлэг, бүтээлч санааг эрэлхийлж, нээн гаргах хэрэглээнд нэвтрүүлэх, хариуцсан чиглэлээрээ цагдаагийн байгууллагын удирдлагыг мэдээллээр хангах” чиг үүргийг хэрэгжүүлэхээр Цагдаа, дотоодын цэргийн судалгааны төвийг байгуулах чиглэлийг өгсөн.
     Дээрх тушаалыг үндэслэн ЦЕГ-ын газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/196 дугаар “Төв байгуулах, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэл, батлах тухай” тушаалаар “Цагдаа, дотоодын цэргийн судалгааны төв”-ийг байгуулж, хавсралтаар “Албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэл”-ийг тус тус баталж, одоо үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.

Бидний тухай

     Тус судалгааны төв нь төвийн дарга 1, чиглэлийн ахлах судлаач 1, ахлах судлаач 3, нийт 5 орон тоотой байх ёстойгоос одоо орон тоо бүрэн байна. Боловсролын хувьд 2 алба хаагч хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, 3 алба хаагч хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй, 2 алба хаагч гадаад, дотоодын их, дээд сургуулиудад докторантын сургалтад хамрагдаж байна.