ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ НӨХӨН АВАХ, СУНГАХ, СОЛИУЛАН АВАХ

Үйлчилгээний төрөл: Жолоодох эрхийн үнэмлэх нөхөн авах, сунгах, солиулан авах
Шийдвэрлэх журам: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Хууль зүйн сайдын 2023 оны А/316 дугаар тушаалаар баталсан "Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийн загвар",  "Монгол Улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийн загвар", "Жолоодох эрхийн түр зөвшөөрлийн загвар", "Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) бүрд хамаарах нэмэлт мэдээлэл болон хязгаарлалт", Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан “Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”-аар тус тус зохицуулагдсан.
Хугацаа: Ажлын 14 хоног.
Нөхцөл шаардлага, бүрдүүлэх материал:
1. Үндэсний жолоодох эрхийн үнэмлэх нөхөн авах, хугацаа сунгах, солиулан авах үйлчилгээг Монгол Улсын иргэд 3 хэлбэрээр авах боломжтой.

1.1. Портал буюу цахимаар захиалах иргэд өөрийн бүртгэлтэй email хаяг, гар утасны дугаартай байх шаардлагатай бөгөөд Е-Mongolia” аппликейшныг татан авч, “Үйлчилгээнүүд” цэсний “Жолооны үнэмлэх солих, нөхөх” хэсгийг сонгон нэвтэрч, хүсэлтээ илгээнэ. Жолооны үнэмлэхийн төлбөр болон зөрчлийн торгуулийг smartcar.mn, Гэрэгэ систем, QPay, цахим банк зэрэг төлбөр тооцооны бүх хэлбэрийг ашиглан төлөх боломжтой бөгөөд бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй.

1.2. Операторын буюу Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 6 салбар /БЗД-ийн “Дүнжингарав” худалдааны төв, СХД-ийн “Драгон” төв, Баянхошуу Жанцаны буудал “Бизнес инкубатор” төв, ЧД-ийн Чингэлтэйн 1 дүгээр буудал “Сэлбэ” дэд төв, БГД-ийн III хорооллын эцэс “Соло молл” /И-март/ төв, ХУД-ийн “Мишээл экспо” төв/-т биеэр хандаж буй иргэд өөрийн нотлох бичиг баримтыг авч очих, эсвэл цахим лавлагаагаар жолоодох эрхийн үнэмлэхээ захиална.
                          


1.3. Дүнжингарав худалдааны төв болон Драгон төв дээр 2 ширхэг жолоодох эрхийн үнэмлэхийг шууд хэвлэх автомат киоск байршуулсан. Автомат киоскоор үйлчлүүлэхдээ иргэний цахим үнэмлэх, И-Монголиа системд бүртгэлтэй утасны дугаар эсхүл цахим гарын үсгийн хамтаар очиж 2-3 минутын дотор жолоодох эрхийн хүчинтэй хугацаа сунгах, нөхөн авах боломжтой.

2. Монгол Улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэх олгогдсон гадаад улсын иргэд жолоодох эрхийн үнэмлэх нөхөн авах,
хүчинтэй хугацаа сунгах, хуучирч муудсаныг солиулах
ад доорх бичиг баримтыг бүрдүүлэн өөрийн биеэр тус төвийн үйлчилгээний танхимаар үйлчлүүлнэ:

1.  Жолоочийн бүртгэлийн маягт бөглөх / Маягтыг үйлчилгээний танхимаас авна/
2. Гадаад паспорт, түүний хуулбар;
3. Жолооны үнэмлэхийн үнэ 12.500 төгрөг тушаасан баримт.
Анхаарах асуудал: Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах  /ASAP/ санд зарлагдсан, бэлэн бус торгуулийн шийтгэлийг төлөөгүй, зам тээврийн осол хэрэг, зөрчлийн улмаас эрх нь хязгаарлагдсан шалтгаантай иргэд захиалга өгөх боломжгүй.
Зөвшөөрлийн загвар: Монгол Улсын нэгдэн орсон "Замын хөдөлгөөний тухай" 1968 оны Венийн конвенцийн дагуу дараах дугаарлалтаар мэдээллийг тусгана. Үүнд:
Нүүрэн тал:
1.Эцэг (эх)-ийн нэр;
2.Өөрийн нэр;
3.Төрсөн огноо;
4.(а) Үнэмлэх олгосон огноо;
4.(b) Үнэмлэхийн хүчинтэй байх огноо;
4.(с) Үнэмлэх олгосон байгууллагын нэр, Олон улсын QR код ашиглан цахим хэлбэрээр шалгах хаяг;
5.Үнэмлэхийн дугаар;
6.Эзэмшигчийн зураг;
7.Эзэмшигчийн гарын үсэг;
9.Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал)-ын хураангуй тэмдэглэл зэргийг Монгол, Англи хэлээр хэвлэнэ.
Ар тал:
1.Тээврийн хэрэгслийн  ангилал (дэд ангилал)-ын томьёолол;
2.Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) тус бүрийн эрх олгосон огноо;
3.Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) тус бүрийн хүчинтэй байх огноо;
4.Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) бүрд хамаарах нэмэлт мэдээлэл болон хязгаарлалт зэрэг мэдээллийг хэвлэнэ.

                    

Төлбөр: 12,500 төгрөг
Төлбөр төлөх дансны мэдээлэл: /Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк - Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын жолооны үнэмлэх орлого, Гүйлгээний утга - овог, нэр, регистрийн дугаар/
Зөвшөөрөл олгох, сунгах үндэслэл журам: Зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар бүлэг. Зөвшөөрөл олгох, сунгах журам
Түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам: Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар бүлэг. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх хүчингүй болгох.
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл: Зөвшөөрлийн цахим сан (https://license.mn)-д байршуулсан.
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар төлөөлөгчийн газар: Зөвшөөрлийн цахим сан (https://license.mn)-д байршуулсан.
Зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа: 10 жил
Зөвшөөрөл олгосон байгууллагын нэр: Цагдаагийн ерөнхий газрын Зөвшөөрөл, үйлчилгээний төв.
Зөвшөөрөл олгсон байгууллагын хаяг, утасны дугаар: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Замчдын гудамж, Премиум апартмент. Утас: 70191515 

​​​​​​​Зөвшөөрөл хариуцсан албан тушаалтны нэр, утасны дугаар: Ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа В.Балжинням 80736363