СПОРТЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЗОРИЛГООР ГАЛТ ЗЭВСЭГ, СУМ, ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ АДИЛТГАХ ХЭРЭГСЭЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ

Үйлчилгээний төрөлСпортын тэмцээнд оролцох зорилгоор галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх
Шийдвэрлэх журам: Галт зэвсгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дахь заалт
Хугацаа: ажлын 5 хоног. 
Бүрдүүлэх баримт бичиг:
1. Албан хүсэлт
2. Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн загвар, гол төмрийн сериал дугаар
3. Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн тоо
4. Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн орох, гарах хугацаа
5. Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нэвтрүүлэх хилийн боомт
6. Галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн улсын хилээр нэвтрүүлэх тэмдэгтийн хураамжийн баримт /төрийн сан 100900000701 дансанд 25.000 төгрөг/

Зөвшөөрлийн загвар: 

Хураамж :  25.000 төгрөг
Хураамж төлөх данс: төрийн сан 100900000701 тоот данс
Зөвшөөрөл олгох, сунгах үндэслэл журам: Зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар бүлэг. Зөвшөөрөл олгох, сунгах журам
Түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журам:  Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар бүлэг. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл: Зөвшөөрлийн цахим сан (https://license.mn)-д байршуулсан.
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар төлөөлөгчийн газар: Зөвшөөрлийн цахим сан (https://license.mn)-д байршуулсан.
Зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа: 3 жил
Зөвшөөрөл олгосон байгууллагын нэр: Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв.
Зөвшөөрөл олгсон байгууллагын хаяг, утасны дугаар: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 1-р хэсэг хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамж Хүнсний 50 дугаар дэлгүүрийн өргөтгөлийн байр. Утас: 70191515
Хариуцсан албан тушаалтны нэр, утасны дугаар: Ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Баттулга 93081111