Үйлчилгээний төрөл: Гадаад орноос галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан авах хүсэлт /иргэн/
Шийдвэрлэх хууль, журам: Галт зэвсгийн тухай хуулийн 19 дугаар зүйл. 19.2. Галт зэвсэг өмчлөх эрхтэй Монгол Улсын иргэн өөрөө өмчлөх зорилгоор энэ хуулиар хориглоогүй нэг галт зэвсгийг жилд нэг удаа улсын хилээр оруулах эрхтэй. Иргэн өөрөө өмчлөх зорилгоор оруулж ирсэн галт зэвсгийг оруулж ирснээс хойш гурван жилийн дотор бусдад худалдах, бэлэглэхийг хориглоно. 19.4.Энэ хуулийн 9.1-д заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр оруулж болно. Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10.8 дугаар заалт.
Шийдвэрлэх хугацаа: Ажлын 5 хоног
Бүрдүүлэх бичиг баримт:
1. Галт зэвсэг худалдан авах тухай хүсэлт /Өргөдөл/
2. Иргэний үнэмлэхний хуулбар /лавлагаа/
3. Оршин суух хаягийн лавлагаа
4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх /лавлагаа/
5. Худалдаж авсан галт зэвсгийн зураг, техникийн өгөгдөхүүн
6. Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан лавлагаа /Цагдаа,дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв 70190092/
7. Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас. /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс А/33 маягт/
Зөвшөөрлийн загвар: Үгүй
Төлбөр: Үгүй
Хураамж: Үгүй
Зөвшөөрөл олгох, сунгах үндэслэл журам: Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5 дугаар бүлэг. Зөвшөөрөл олгох, сунгах журам
Түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журам: Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 6 дугаар бүлэг. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл: Зөвшөөрлийн цахим сан (https://license.mn)-д байршуулсан.
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар төлөөлөгчийн газар: Зөвшөөрлийн цахим сан (https://license.mn)-д байршуулсан.
Зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа: 5 жил
Зөвшөөрөл олгосон байгууллагын нэр: Цагдаагийн ерөнхий газрын Зөвшөөрөл, үйлчилгээний төв.
Зөвшөөрөл олгсон байгууллагын хаяг, утасны дугаар: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Замчдын гудамж, Премиум апартмент. Утас: 75058000
Хариуцсан албан тушаалтны нэр, утасны дугаар: Ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Мягмарсүх 93020082