ГАЛТ ЗЭВСГИЙН ГЭРЧИЛГЭЭ АВАХ ХУУЛИЙН ЭТГЭЭД

Үйлчилгээний төрөл: Галт зэвсгээ бүртгүүлж, шинээр гэрчилгээ авах. /Хуулийн этгээд/
Шийдвэрлэх журам: Галт зэвсгийн тухай хууль,  Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-602/ “Галт зэвсгийн бүртгэл хөдөлгөөний мэдээ гаргах”
Хугацаа:  Ажлын 10 хоног.
Хүсэлт гаргах хэлбэр: Төрийн үйлчилгээний цахим систем https://e-mongolia.mn/-д хандан хүсэлт илгээнэ.
Бүрдүүлэх баримт бичиг:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээ, харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар.
2. Галт зэвсэг, галт зэвсэгтэй харьцах алба хаагчдын сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбарууд.
3. Харуул хамгаалалтын ажилтан, байгаль хамгаалагчидтай байгуулсан галт зэвсэг эзэмшүүлэх гэрээний хуулбар.
4. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын тодорхойлолт. /Даваа гаригт 14:00-16:00; Пүрэв гаригт 10:00-12:00 цагуудад галт зэвсгийг 2 ширхэг сум, иргэний үнэмлэхний хамт авч очно/
5. Гэрчилгээний үнэ 11850 төгрөг тушаасан баримт. /Төрийн сан 100900012038 тоот данс. Хүлээн авагч: ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн алба/
6. Тэмдэгтийн хураамж 10000 төгрөг тушаасан баримт. / itax.mta.mn цахим хаягаар
https://www.youtube.com/watch?v=AdfO-uOeEpA&t=13s төлбөрийн даалгавар үүсгэж, төлбөрийг дурын банк, киоск төхөөрөмжид тушаана /
Гэрчилгээний загвар: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2026 оны А/29 дугаар тушаалаар баталсан “Галт зэвсгийн гэрчилгээний загвар, үнэ тогтоох тухай ”

Төлбөр: Галт зэвсгийн гэрчилгээний үнэ 11850 төгрөг .
Төлбөр төлөх данс: төрийн сан 100900012038 тоот данс. Хүлээн авагч нь ЦЕГ-ын Санхүү, ар талын алба/
Хураамж: Тэмдэгтийн хураамж 10000 төгрөг.
Хураамж төлөх данс: төрийн сан 100200700941 тоот данс. Хүлээн авагч  Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс
Гэрчилгээ олгох, сунгах үндэслэл журам: Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйл,  Хууль зүйн сайдын 2015 оны А/219 дүгээр тушаалаар батлагдсан “Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх журам”
Түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журам: Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйл,  Хууль зүйн сайдын 2015 оны А/219 дүгээр тушаалаар батлагдсан “Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх журам”
Гэрчилгээ олгосон болон гэрчилгээний хүчинтэй хугацаа: 10 жил
Гэрчилгээ олгосон байгууллагын нэр: Цагдаагийн ерөнхий газрын Зөвшөөрөл, үйлчилгээний төв.
Гэрчилгээ олгсон байгууллагын хаяг, утасны дугаар: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Замчдын гудамж, Премиум апартмент. Утас: 75058000

Хариуцсан албан тушаалтны нэр, утасны дугаар: Ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Бат-Очир 89117134