Үйлчилгээний төрөл: Галт зэвсгийн хамтран эзэмшигчээр бүртгүүлэх /Иргэн/
Шийдвэрлэх журам: Галт зэвсгийн тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-602/ “Галт зэвсгийн бүртгэл, хөдөлгөөний мэдээ гаргах”
Хугацаа: Ажлын 10 хоног.
Хүсэлт гаргах хэлбэр: Төрийн үйлчилгээний цахим систем https://e-mongolia.mn/-д хандан хүсэлт илгээнэ.
Бүрдүүлэх баримт бичиг:
1. Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас. /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс А/33 маягт/
2. Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний мэдээлэл И Монголиа цахим системд бүртгэгдээгүй тохиолдолд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв 70190092 утсанд холбогдож тодруулах.
Гэрчилгээний загвар: Цагдаагийн ерөнхий газрын даргын “Галт зэвсгийн гэрчилгээний загвар, үнэ тогтоох тухай” 2026 оны А/29 дүгээр тушаал.


Төлбөр: Үгүй.
Хураамж: Үгүй.
Гэрчилгээ олгох, сунгах үндэслэл журам: Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйл, Хууль зүйн сайдын 2015 оны А/219 дүгээр тушаалаар батлагдсан “Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх журам”
Түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журам: Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйл, Хууль зүйн сайдын 2015 оны А/219 дүгээр тушаалаар батлагдсан “Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх журам”
Гэрчилгээ олгосон болон гэрчилгээний хүчинтэй хугацаа: Галт зэвсгийн гэрчилгээний хүчинтэй хугацаагаар
Гэрчилгээ олгосон байгууллагын нэр: Цагдаагийн ерөнхий газрын Зөвшөөрөл, үйлчилгээний төв.
Гэрчилгээ олгсон байгууллагын хаяг, утасны дугаар: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Замчдын гудамж, Премиум апартмент. Утас: 75058000
Хариуцсан албан тушаалтны нэр, утасны дугаар: Ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Энхбаяр 90101080, цагдаагийн хошууч Б.Бат-Очир 89117134