Үйлчилгээний төрөл: Галт зэвсгийн гэрчилгээ гээгдүүлсэн (иргэн)
Шийдвэрлэх журам: Галт зэвсгийн тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2026 оны А/29 дугаар тушаалаар баталсан “Галт зэвсгийн гэрчилгээний загвар, үнэ тогтоох тухай”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-602/ “Галт зэвсгийн бүртгэл, хөдөлгөөний мэдээ гаргах ”
Хугацаа: Ажлын 10 хоног.
Хүсэлт гаргах хэлбэр: Төрийн үйлчилгээний цахим систем https://e-mongolia.mn/-д хандан хүсэлт илгээнэ.
Бүрдүүлэх баримт бичиг:
1. Гэрчилгээг хүчингүй болгосон тухай сонинд зарлал өгсөн баримт.
2. Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас. /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс А/33 маягт/
3. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын тодорхойлолт. /Даваа гаригт 14:00-16:00; Пүрэв гаригт 10:00-12:00 цагуудад галт зэвсгийг 2 ширхэг сум, иргэний үнэмлэхний хамт авч очно/
4. Гэрчилгээний үнэ 11850 төгрөг тушаасан баримт. /төрийн сан 100900012038 тоот данс. Хүлээн авагч нь ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн алба/
5. Тэмдэгтийн хураамж 10000 төгрөг тушаах баримтын төлбөрийн даалгаварыг itax.mta.mn цахим хаягаар / заавар: https://www.youtube.com/watch?v=AdfO-uOeEpA&t=13s / үүсгэж тушаана.
Гэрчилгээний загвар: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2026 оны А/29 дугаар тушаалаар баталсан “Галт зэвсгийн загвар, үнэ тогтоох тухай ”


Төлбөр: Галт зэвсгийн гэрчилгээний үнэ 11850 төгрөг .
Төлбөр төлөх данс: төрийн сан 100900012038 тоот данс. Хүлээн авагч нь ЦЕГ-ын Санхүү, ар талын алба/
Хураамж: Тэмдэгтийн хураамж 10000 төгрөг.
Хураамж төлөх данс: төрийн сан 100200700941 тоот данс. Хүлээн авагч Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс
Гэрчилгээ олгох, сунгах үндэслэл журам: Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйл, Хууль зүйн сайдын 2015 оны А/219 дүгээр тушаалаар батлагдсан “Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх журам”, Зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар бүлэг. Зөвшөөрөл олгох, сунгах журам
Түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журам: Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйл, Хууль зүйн сайдын 2015 оны А/219 дүгээр тушаалаар батлагдсан “Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх журам”
Гэрчилгээ олгосон болон гэрчилгээний хүчинтэй хугацаа: 10 жил
Гэрчилгээ олгосон байгууллагын нэр: Цагдаагийн ерөнхий газрын Зөвшөөрөл, үйлчилгээний төв.
Гэрчилгээ олгсон байгууллагын хаяг, утасны дугаар: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Замчдын гудамж, Премиум апартмент. Утас: 75058000
Хариуцсан албан тушаалтны нэр, утасны дугаар: Ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Энхбаяр 90101080, цагдаагийн хошууч Б.Бат-Очир 89117134