ГАЛТ ЗЭВСЭГ ШИЛЖҮҮЛЭХ БУЮУ ЭЗЭМШИГЧ ӨӨРЧЛӨХ

Үйлчилгээний төрөл: Галт зэвсэг шилжүүлэх буюу эзэмшигч өөрчлөх /Иргэн, Хуулийн этгээд/
Шийдвэрлэх журам: Галт зэвсгийн тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2026 оны А/29 дугаар тушаалаар баталсан “Галт зэвсгийн гэрчилгээний загвар, үнэ тогтоох тухай”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-602/ “Галт зэвсгийг бүртгэл, хөдөлгөөний мэдээ гаргах”
Хугацаа:  Ажлын 10 хоног.
Хүсэлт гаргах хэлбэр: Төрийн үйлчилгээний цахим систем https://e-mongolia.mn/-д хандан хүсэлт илгээнэ.
Заавар:   https://www.youtube.com/watch?v=IHIGiUuGpV8
Бүрдүүлэх баримт бичиг:
Галт зэвсэг өгч байгаа болон авч буй 2 тал нь:
1. Нотариатаар баталгаажуулсан худалдах худалдан авах болон бэлэглэлийн гэрээ; өвлөлийн гэрчилгээ.
Галт зэвсэг өгч байгаа иргэн, байгууллага нь:
2. Галт зэвсгээ харьяа дүүргийнхээ цагдаагийн байгууллагад жил бүр бүртгүүлсэн, татвар төлсөн тэмдэглэгээ хийлгэсэн байх. /гэрчилгээний 14, 15-р хуудас/
3. Хуучин эзэмшигчийн оршин суух дүүргийн цагдаагийн хэлтсээс хасалт хийлгэсэн тэмдэг даруулсан байх.
Галт зэвсэг авч  байгаа иргэн нь:
1. Иргэний үнэмлэхний хуулбар. /эсвэл лавлагаа/
2. Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт. /эсвэл лавлагаа/
3. Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас. /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс А/33 маягт/
4. Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар. /Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв 70190092/
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тодорхойлолт. /Даваа гаригт 14:00-16:00; Пүрэв гаригт 10:00-12:00 цагуудад галт зэвсгийг 2 ширхэг сум, иргэний үнэмлэхний хамт авч очно/
6. Тэмдэгтийн хураамж 5000 төгрөг тушаах баримтын төлбөрийн даалгаварыг itax.mta.mn цахим хаягаар / заавар: https://www.youtube.com/watch?v=AdfO-uOeEpA&t=13s/ үүсгэж тушаана.
Гэрчилгээний загвар: Цагдаагийн ерөнхий газрын даргын “Галт зэвсгийн гэрчилгээний загвар, үнэ тогтоох тухай ” 2026 оны А/29 дугаар тушаал.

Хураамж: Тэмдэгтийн хураамж 5000 төгрөг.
Хураамж төлөх данс: төрийн сан 100200700941 тоот данс. Хүлээн авагч  Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс
Гэрчилгээ олгох, сунгах үндэслэл журам: Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйл,  Хууль зүйн сайдын 2015 оны А/219 дүгээр тушаалаар батлагдсан “Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх журам”
Түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журам: Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйл,  Хууль зүйн сайдын 2015 оны А/219 дүгээр тушаалаар батлагдсан “Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх журам”
Гэрчилгээ олгосон болон гэрчилгээний хүчинтэй хугацаа: 10 жил
Гэрчилгээ олгосон байгууллагын нэр: Цагдаагийн ерөнхий газрын Зөвшөөрөл, үйлчилгээний төв.
Гэрчилгээ олгсон байгууллагын хаяг, утасны дугаар: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Замчдын гудамж, Премиум апартмент. Утас: 75058000

Хариуцсан албан тушаалтны нэр, утасны дугаар: Ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Энхбаяр 90101080, цагдаагийн хошууч Б.Бат-Очир 89117134