ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙГ ТЭЭВЭРЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ

Үйлчилгээний төрөл: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл.
Шийдвэрлэх журам: “Зөвшөөрлийн тухай хууль”-ын 8 дугаар зүйл 8.2.7.1, “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль”-ын 14 дүгээр зүйл 14.1, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хамтарсан А/246, А/189 дүгээр тушаалаар баталсан “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны журам”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код 605
Хугацаа: Ажлын 5 хоног.
Бүрдүүлэх баримт бичиг:
1. Тухайн ангилалд тохирох жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэх. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг 3-аас дээш жил тасралтгүй      жолоодсон байх. / хуулбараар/
2. Аюултай ачаа ачих болон тухайн ангилалд тохирох мэргэшсэн жолоочийн хүчин төгөлдөр үнэмлэх. 
3. Тэсрэх материалтай харьцаж ажиллах эрхийн үнэмлэх. 
4. Эрүүл мэндийн үзлэгийн хуудас
5. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ. 
6. Тээврийн хэрэгслийг стандартын дагуу тусгайлан тоноглосон тухай аж ахуйн нэгжийн тодорхойлолт, уг тээврийн хэрэгслийг 4 талаас        нь авсан фото зураг. 
7. Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд орж тэнцсэн дүгнэлт. 
8. Автотээврийн хяналтын улсын байцаагчийн аюултай ачаа ачих стандарт шаардлага хангасан тухай дүгнэлт. 
9. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлтэй харьцах талаар аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн талаар нотломж.
10. Автотээврийн хэрэгслийн албан татвар төлсөн тухай нотломж. 
11. Жолоочийн хариуцлагын даатгал, авто тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдсан нотломж. 
12. Энэ журмын 4.1, 4.2-т заасан тээврийн хэрэгсэлд тавих шаардлага, тээврийн хэрэгслийн иж бүрдлийг шалгасан тухай нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын тодорхойлолт.
13. Хуулийн этгээдийн болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө. 
14. Хуулийн этгээд энэ журмын 4.3, 4.4, 4.5, 6.6 дахь нөхцөл шаардлагыг хангасан талаар нотломж, баримт бичиг.
Зөвшөөрлийн загвар: “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны журам”-ын 10 дугаар зүйл 10.2-т заасан Маягт №1 загвар.
Зөвшөөрлийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5.3.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий байгууллагын шийдвэр, эсхүл зөвшөөрөлд дараах мэдээллийг тусгана. Үүнд:
1.эрх бүхий этгээдийн нэр;
2.эрх бүхий этгээдийн шийдвэрийн нэр, он, сар, өдөр;
3.зөвшөөрөл эзэмшигчийн нэр,
4.зөвшөөрлийн ангилал, эрхлэх үйл ажиллагааны нэр;
5.зөвшөөрлийн хугацаа;
6.зөвшөөрлийн дугаар, олгосон он, сар, өдөр;
7.эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга /тэмдэг/.

Төлбөр: Үгүй
Хураамж: Үгүй
Зөвшөөрөл олгох, сунгах үндэслэл журам: Зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар бүлэг. Зөвшөөрөл олгох, сунгах журам
Түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журам:  Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар бүлэг. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл: Зөвшөөрлийн цахим сан (https://license.mn)-д байршуулсан.
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар төлөөлөгчийн газар: Зөвшөөрлийн цахим сан (https://license.mn)-д байршуулсан.
Зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа: 3 жил
Зөвшөөрөл олгосон байгууллагын нэр: Цагдаагийн ерөнхий газрын Зөвшөөрөл, үйлчилгээний төв.
Зөвшөөрөл олгсон байгууллагын хаяг, утасны дугаар: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Замчдын гудамж, Премиум апартмент. Утас: 75058000

Хариуцсан албан тушаалтны нэр, утасны дугаар: Ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Х.Отгонбаатар 94930008