ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТУСГАЙ ДУУТ БОЛОН ГЭРЛЭН ДОХИО ТАВЬЖ ХЭРЭГЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ

Үйлчилгээний төрөл: Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх зөвшөөрөл /хөх-улаан, хөх, улаан, ногоон, шар
Шийдвэрлэх хууль журам: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар бүлгийн 24 дүгээр зүйл, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр зүйл, Тээврийн хэрэгсэлд ашиглах тусгай дуут болон гэрлэн дохионы ерөнхий шаардлага MNS4979:2016 стандарт.
Хугацаа: 1 жил хүртэл
Бүрдүүлэх бичиг баримт:
1. Байгууллагын хүсэлт   /ЦЕГ-ын Зөвшөөрөл, үйлчилгээний төвд/
2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар
4. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолоочийн үнэмлэхний хуулбар
5. Тээврийн хэрэгслийн фото зураг /4 талаас нь авсан/, эмнэлгийн түргэн тусламжийн тээврийн хэрэгслийн дотор талын зураг
6. Жолоочийн баталгаа /МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 4-р бүлгийг жолооч нарт танилцуулсан/
7. Тээврийн хэрэгсэл дээрх торгуулийн лавлагаа, /торгууль төлөгдсөн байх/
8. Тээврийн хэрэгсэлд ашиглах тусгай дуут болон гэрлэн дохионы ерөнхий шаардлага MNS4979:2016 стандартын шаардлагыг хангасан байх.

-Тээврийн хэрэгслийн урд хэсэг /капот/, тээшний таганд 350мм х 350мм-ээс багагүй хэмжээтэй байгууллагын таних тэмдэг, хоёр хажуугийн хэсэгт 60мм-ээс багагүй өндөртэй цифр бүхий харилцах утасны дугаарыг байрлуулна.

-Улаан, ногоон, шар өнгийн тусгай гэрлэн дохиогоор тоноглосон тээврийн хэрэгслийн таних бичиглэл /байгууллагын нэр, зориулалт, ажлын онцлог гэх мэт/-ийн үсгийн өндөр нь 100мм-ээс 250мм байвал зохино. Таних бичиглэлийг монгол хэл дээр кирилл үсгээр бичих бөгөөд доод мөрөнд нь дагалдуулж латин үсгээр галиглах буюу англи хэл дээр орчуулж бичсэн байж болно.
Төлбөр: Үгүй
Хураамж:  Үгүй
Олгосон, сунгасан зөвшөөрлийн талаарх мэдээлэл: ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.
Түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл: үгүй.
Зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа: 6-12 сар
Зөвшөөрөл олгсон байгууллагын хаяг, утасны дугаар: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Замчдын гудамж, Премиум апартмент. Утас: 75058000
Хариуцсан албан тушаалтны нэр, утасны дугаар: Ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Л.Мөнх-Оргил 91103557