• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт
Улсын Их хуралд гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх тусгай дугаарыг 24 цагаар ажиллуулдаг. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд иргэний амь нас эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалах ажлыг эрсдэлгүй зохион байгуулан хэрэгжүүлж байна Цагдаагийн ахмад Ш.Шинэбаяр: Нэг хэргийн ард хамгийн багадаа таван гэрч, хохирогч байдаг Сэтгүүлчдэд гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн үйл ажиллагааг танилцууллаа. “Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн зургаа дахь удаагийн тэмцээнд гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн алба хаагчид амжилттай оролцлоо Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс мэдээлж байна Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гэрч хохирогч, хүүхэд хамгаалах чиглэлээр зохион байгуулж буй ажилтай танилцлаа. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд иргэний амь нас эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалах ажлыг эрсдэлгүй зохион байгуулан хэрэгжүүлж байна. "Итгэлцлийн гэрээ" байгуулах ажлыг зохион байгууллаа Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс мэдээлж байна Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс мэдээлж байна Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс мэдээлж байна Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс мэдээлж байна Гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг сурталчлах зурагт хуудас, танилцуулга хэвлүүллээ Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс сургалт зохион байгуулж байна Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2017 оны эхний 9 сарын байдлаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа Байгалийн гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх чиглэлээр сургалт зохион байгууллаа “Үргэлж тантай хамтдаа” өдөрлөг зохион байгууллаа

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гэрч хохирогч, хүүхэд хамгаалах чиглэлээр зохион байгуулж буй ажилтай танилцлаа.

Хууль зүй, Дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг нар Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэхүү үйл ажиллагаа Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр болж байгаагаараа онцлогтой. Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсээс 2018 онд насанд хүрээгүй гэрч-1, хохирогч-9, хамаарал бүхий этгээд зургааг тус тус хуулийн хүрээнд хамгаалж ажилласан байна.

Харин 2019 оны 05 дугаар сарын 30 ны байдлаар 10 хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах газар байрлуулах болон биечлэн хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллажээ. Тус хэлтсээс хүүхдийг хамгаалахдаа эцэг эх, хууль ёсны төлөөлөгчийг хамтад нь хамгаалдаг.

Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас ч мөн энэ асуудалд цаашид анхаарлаа хандуулан Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн нэмэлт өөрчлөлтөд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр шаардлагатай нөхцөл байдлыг судлан тусгуулахаар ажиллаж байна.

Энэ үеэр тус хэлтсийн удирдлагууд, алба хаагч нартай уулзаж, Гэрч, хохирогчийг хамгаалах асуудлаар хуулийн төсөлд нэмж тусгуулах санал, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон юм.

Гэрч, хохирогчийг хамгаалах асуудлаар Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас анхаарч хуулийн төслийг боловсруулан, улмаар Засгийн газар, Улсын их хурлаар хэлэлцүүлж батлуулах юм. Тус яаманд энэхүү хуулийг боловсруулах Ажлын хэсэг ажиллаж байгаа тул алба хаагчдыг санал бодлыг сонсож, санал солилцох нь цаг үеэ олсон чухал ажил боллоо.