Цагдаагийн байгууллагаас 2018 онд гэрч хохирогчийг хамгаалах 51 аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг зохион байгуулснаас Урьдчилан сануулах 31, Тодорхой үйлдлийг хязгаарлах 3, Биечилсэн хамгаалалт 9, Мэдээллийн нууцлалыг хангах 1, Тусгай техник хэрэгслээр хангах 4, аюулгүй газарт түр байрлуулах арга хэмжээ 3-ыг тус тус хэрэгжүүлж, шүүгч 1, прокурор 2, гэрч 6, хохирогч 39, хамаарал бүхий этгээд 17, нийт 65 иргэний аюулгүй байдлыг эрсдэлгүй хамгаалж ажилласан байна.

 

Хамгаалалтанд авагдсан 5, зөвлөгөө мэдээлэл авахыг хүссэн 2, нийт 7 иргэнд сэтгэл зүйн зөвлөгөө, 8 иргэнд хууль зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлж, сэтгэл зүйн хамгаалалтанд 1 иргэнийг авч, хамгаалалтанд байгаа хохирогчид эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх ажлыг 2 удаа, хамгаалалтанд авагдсан иргэдэд сэтгэл зүйн тусламж үйлчилгээг тухай бүр, хохирогчийг шүүх хуралдаанд оролцох үед сэтгэл зүйчийг байлцуулах арга хэмжээг 2 удаа тус тус хэрэгжүүлж ажиллалаа.

 

Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос