МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ АВАХ

     

     Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэх нь үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийн албан орчуулга бөгөөд 1, 2, 3 жилийн хугацаагаар олгогдоно. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Хууль зүйн сайдын 2023 оны А/316 дугаар тушаалаар "Монгол Улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийн загвар"-ыг баталсан. 

 

 

1. Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэх шинээр болон нөхөн авах Монгол Улсын иргэд энэхүү үйлчилгээг 2 хэлбэрээр авах боломжтой.
1. Портал буюу цахимаар захиалах иргэд өөрийн бүртгэлтэй email хаяг, гар утасны дугаартай байх шаардлагатай бөгөөд Е-Mongolia” аппликейшныг татан авч, “Үйлчилгээнүүд” цэсний “Олон улсын жолооны үнэмлэх” хэсгээс хугацааны сонголтоор нэвтэрч, хүсэлтээ илгээнэ. Жолооны үнэмлэхийн төлбөр болон зөрчлийн торгуулийг smartcar.mn, Гэрэгэ систем, QPay, цахим банк зэрэг төлбөр тооцооны бүх хэлбэрийг ашиглан төлөх бөгөөд баримт бичиг бүрдүүлэх шаардлагагүй.

2. Операторын буюу Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 6 салбар /БЗД-ийн “Дүнжингарав” худалдааны төв, СХД-ийн “Драгон” төв, Баянхошуу Жанцаны буудал “Бизнес инкубатор” төв, ЧД-ийн Чингэлтэйн 1 дүгээр буудал “Сэлбэ” дэд төв, БГД-ийн III хорооллын эцэс “Соло молл” /И-март/ төв, ХУД-ийн “Мишээл экспо” төв/-т биеэр хандаж буй иргэд өөрийн нотлох бичиг баримтыг авч очин олон улсын жолоодох эрхийн үнэмлэхээ захиалан авна. / Хүлээн авагч банк - Төрийн сан банк, дансны дугаар: 100900012520, 1 жил  20,000 төгрөг, 2 жил  40,000 төгрөг, 3 жил  60,000 төгрөг тушаана/

Анхаарах асуудал: Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах  /ASAP/ санд зарлагдсан, бэлэн бус торгуулийн шийтгэлийг төлөөгүй, зам тээврийн осол хэрэг, зөрчлийн улмаас эрх нь хязгаарлагдсан шалтгаантай иргэд захиалга өгөх боломжгүй.

2. Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэх олгогдсон гадаад улсын иргэд жолоодох эрхийн үнэмлэх нөхөн авах, хүчинтэй хугацаа сунгах, хуучирч муудсаныг солиулахад доорх бичиг баримтыг бүрдүүлэн өөрийн биеэр тус төвийн үйлчилгээний танхимаар үйлчлүүлнэ:        
1. Жолоочийн бүртгэлийн маягт бөглөх / Маягтыг үйлчилгээний танхимаас авна/;
2. Гадаад паспорт, түүний хуулбар, Монгол Улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэх, түүний хуулбар;
3. Жолоодох эрхийн үнэмлэхийн үнэ / Хүлээн авагч банк - Төрийн сан банк, дансны дугаар: 100900012520, 1 жил  20,000 төгрөг, 2 жил  40,000 төгрөг, 3 жил  60,000 төгрөг тушаана/
Анхаарах асуудал: Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах  /ASAP/ санд зарлагдсан, бэлэн бус торгуулийн шийтгэлийг төлөөгүй, зам тээврийн осол хэрэг, зөрчлийн улмаас эрх нь хязгаарлагдсан шалтгаантай иргэд захиалга өгөх боломжгүй.