ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ ҮЙЛДВЭРЛЭХ, ДУУРАЙЛГАН ХИЙХ, ГАДААД УЛСААС ОРУУЛЖ ИРЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ

Үйлчилгээний төрөл:  Тусгай хэрэгсэл үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаад улсаас оруулж ирэх зөвшөөрөл олгох журам
Шийдвэрлэх журам: ТЕГ, ГЕГ, ЦЕГ-ын дарга нарын 2017 оны А/52/А/148/А/123 дугаар тушаалаар хамтран баталсан “Тусгай хэрэгсэл үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаад улсаас оруулж ирэх зөвшөөрөл олгох журам”
Шийдвэрлэх хугацаа: ажлын 5 хоног
Бүрдүүлэх бичиг баримт:
1. Тусгай хэрэгсэл хилээр нэвтрүүлэх тухай албан хүсэлт
2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
3. Гэрээт харуул хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар
4. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, оршин суух хаягийн тодорхойлолт
5. Тусгай хэрэгсэл үйлдвэрлэх, дуурайлган хийх бол үйл ажиллагаа явуулах газрын байршил, тоног төхөөрөмж, түүний гэрэл зураг
6. Ажиллах боловсон хүчний танилцуулга
7. Хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч, ажилтны ял шийтгэл эдэлж байсан эсэх тухай лавлагаа.
8. Тусгай хэрэгсэл нь техникийн норм, дүрэм, стандарт, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байх бөгөөд холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт, үйлдвэрлэгчийн тодорхойлолтоор баталгаажсан нотломж баримт
9. Гадаад улсаас оруулах тусгай хэрэгсэл нь үйлдвэрлэгч улсын стандарт, техникийн норм, дүрэм, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан, үйлдвэрлэгчийн техникийн тодорхойлолтоор баталгаажсан нотломж баримт

       

 

 

 

 

 

 

Төлбөр:  Үгүй
Хураамж : Үгүй
Зөвшөөрөл олгох, сунгах үндэслэл журам: Зөвшөөрлийн тухай хуулийн 10.10 дугаар зүйл.
Түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журам:  Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар бүлэг. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
Сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл:  Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дүгээр заалтуудыг үндэслэн