ХУВИЙН ХАМГААЛАЛТ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

Үйлчилгээний төрөл: Хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрөл. /ААНБ/ /Иргэн/

Шийдвэрлэх журам:
- Хуулийн этгээд нь Монгол Улсын Хууль зүй, Дотоод хэргийн сайд, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын хамтарсан 2018 оын А/119, А/377 дугаар тушаалаар баталсан “Хувийн хамгаалалтын сургалт явуулах зөвшөөрөл олгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам” Зөвшөөрлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 11.11 дэх хэсэг, Хувийн хамгаалалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 заалт, 5 дугаар зүйл, 6 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт.
- Иргэн нь Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2018 оны А/119, А/377 дугаар тушаал “Хувийн хамгаалалтын сургалт явуулах, зөвшөөрөл олгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын шаардлага хангаж байх тул “Зөвшөөрлийн тухай” хуулийн 2.2 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 11.11, “Хувийн хамгаалалтын тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт
Хугацаа:  Ажлын 10 хоног.

Бүрдүүлэх баримт бичиг:
Хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахыг хүссэн “ХУУЛИЙН ЭТГЭЭД” цагдаагийн байгууллагад дараах баримт бичгийг бүрдүүлж өгнө.
- Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл
- Улсын бүртгэлийн гэрчилгээ.
- Бие хамгаалагч тус бүрийн эрүүл мэндийн тодорхойлолт, тэдгээрийн зөвшөөрөл.
- Хувийн хамгаалалт эрхлэх хуулийн этгээд нь үйл ажиллагаагаа явуулах бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчин, техник хэрэгсэл болон өөрийгөө санхүүжүүлэх чадвартайг нотолсон баримт бичиг. / Хувийн хамгаалалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дэх заалт
Хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахыг хүссэн. / ИРГЭН /
- Тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл.
- Иргэний үнэмлэх / Хуулбар /.
- Эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт.
- Хувийн хамгаалалтыг биечлэн гүйцэтгэх боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх сургалтад хамрагдсан болохыг нотолсон баримт бичиг. / Хувийн хамгаалалтын тухай хуулийн 10 дугаар зүйл
Хугацаа:  Ажлын 10 хоног.

Гэрчилгээний загвар:

                 Хуулийн этгээд                                                                   Иргэн

    

Хураамж: Хувийн хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хуулийн этгээд улсын тэмдэгтийн хураамж 2,500,000 төгрөг, иргэн 250,000 төгрөг.
Хураамж төлөх данс: Төрийн сан 100900000701 тоот данс. /Дурын банк-д тушаана /
Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу.
Төлбөр төлөх дансны мэдээлэл: Бүрдүүлэх материалын жагсаалтад үйлчилгээ үзүүлэх төлбөрийн данс байршуулсан.
Зөвшөөрлийн хүчинтэй хугацаа: 5 жил. / Урьд авсан зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд баримт бичиг бүрдүүлэн дахин авна. /
Тусгай зөвшөөрлийг Түдгэлзүүлэх, Сэргээх, Хүчингүй болгох: Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйл.
Хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл: Өнөөдрийн байдлаар хуулийн этгээд хувийн хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн материал ирүүлээгүй ба иргэн хувийн бие хамгаалагчийн тусгай зөвшөөрөл хүссэн 20 материалыг хүлээн авч хуулийн дагуу олгосон.