Үйлчилгээний төрөл: Галт зэвсгээ бүртгүүлж, шинээр гэрчилгээ авах. /ААНБ/
Шийдвэрлэх журам: Цагдаагийн албаны тухай хууль, Галт зэвсгийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/75 дугаар тушаалаар баталсан “Галт зэвсгийн гэрчилгээ олгох журам”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-602, 603/ “Галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээ олгох”
Хугацаа: Ажлын 10 хоног.
Бүрдүүлэх баримт бичиг:
1. ГАЛТ ЗЭВСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХЫГ ХҮССЭН АЛБАН БИЧИГ /уг галт зэвсгийг хаанаас, хэзээ авсан тухайгаа тодорхой бичих/
2. УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ, ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУУЛБАР.
3. ГАЛТ ЗЭВСЭГ, ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ ХАРЬЦАХ АЛБА ХААГЧДЫН СУРГАЛТАД ХАМРАГДСАН ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУУЛБАРУУД.
4. ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН, БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИДТАЙ БАЙГУУЛСАН ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШҮҮЛЭХ ГЭРЭЭНИЙ ХУУЛБАР.
5. ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ТОДОРХОЙЛОЛТ /Даваа гаригт 14:00-16:00; Пүрэв гаригт 10:00-12:00 цагуудад галт зэвсгийг 2 ширхэг сум, иргэний үнэмлэхний хамт авч очно/
6. ГЭРЧИЛГЭЭНИЙ ҮНЭ 4800 ТӨГРӨГ ТУШААСАН БАРИМТ. /төрийн сан 100900012038 тоот данс. Хүлээн авагч нь ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн алба/
7. ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ 10000 ТӨГРӨГ ТУШААСАН БАРИМТ. / itax.mta.mn цахим хаягаар эсвэл Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст очин код авч, дурын банк-д тушаана/
Гэрчилгээний загвар: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/75 дугаар тушаалаар баталсан “Галт зэвсгийн гэрчилгээ олгох журам”
Төлбөр: Галт зэвсгийн гэрчилгээний үнэ 4800 төгрөг .
Төлбөр төлөх данс: төрийн сан 100900012038 тоот данс. Хүлээн авагч нь ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн алба
Хураамж: Тэмдэгтийн хураамж 10000 төгрөг.
Хураамж төлөх данс: Төрийн сан 100200700941 тоот данс. Хүлээн авагч Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс / itax.mta.mn цахим хаягаар эсвэл Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст очин код авч, дурын банк-д тушаана /
Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу
Төлбөр төлөх дансны мэдээлэл: Бүрдүүлэх материалын жагсаалтад үйлчилгээ үзүүлэх төлбөрийн данс байршуулсан.
Сунгах: 10 жилийн хугацаатай.
Түтгэлзүүлэх: Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйл.
Сэргээх: Хууль зүйн сайдын 2015 оны А/219 дүгээр тушаалаар батлагдсан “Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх журам”
Хүчингүй болгох: Хууль зүйн сайдын 2015 оны А/219 дүгээр тушаалаар батлагдсан “Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх журам”
Гэрчилгээний хүчинтэй хугацаа: Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгоно” гэж заасны дагуу галт зэвсгийн гэрчилгээг олгож байна.
Хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл: Өнөөдрийн байдлаар хүчингүй болгосон тусгай болон энгийн зөвшөөрөл байхгүй.