Үйлчилгээний төрөл: Галт зэвсэг хамтран эзэмшигч бүртгүүлэх
Шийдвэрлэх журам: Цагдаагийн албаны тухай хууль, Галт зэвсгийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/75 дугаар тушаалаар баталсан “Галт зэвсгийн гэрчилгээ олгох журам”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-602, 603/ “Галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээ олгох”
Хугацаа: Ажлын 10 хоног.
Бүрдүүлэх баримт бичиг:
1. ГАЛТ ЗЭВСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХЫГ ХҮССЭН ӨРГӨДӨЛ. /ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвд/
2. 2*3 ХЭМЖЭЭНИЙ ЗУРАГ 3 ХУВЬ /одоо үеийн/
3. ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ХУУЛБАР. /эсвэл лавлагаа/
4. ОРШИН СУУГАА ХОРООНЫ ЗАСАГ ДАРГЫН ТОДОРХОЙЛОЛТ. /эсвэл лавлагаа/
5. ГАЛТ ЗЭВСЭГ АШИГЛАХАД ХАРШЛАХ ӨВЧИН, ГЭМТЭЛ СОГОГГҮЙГ ТОДОРХОЙЛСОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУУДАС. /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс А/33 маягтын дагуу/
5. ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ, ХАДГАЛАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТАД ХАМРАГДСАН ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУУЛБАР. /ЦЕГ-ын цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв 70190092
Гэрчилгээний загвар: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/75 дугаар тушаалаар баталсан “Галт зэвсгийн гэрчилгээ олгох журам”
Төлбөр: Үгүй .
Хураамж: Үгүй.
Сунгах: Үгүй.
Түтгэлзүүлэх: Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйл.
Сэргээх: Хууль зүйн сайдын 2015 оны А/219 дүгээр тушаалаар батлагдсан “Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх журам”
Хүчингүй болгох: Хууль зүйн сайдын 2015 оны А/219 дүгээр тушаалаар батлагдсан “Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх журам”
Гэрчилгээний хүчинтэй хугацаа: Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгоно” гэж заасны дагуу галт зэвсгийн гэрчилгээг олгож байна.
Хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл: Үгүй.